Өдгөөгөөс 38 жилийн өмнө буюу 1981 оны 3 сарын 22-нд БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ.
Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрч, 5.226 сая км зайг туулан, сансарт аялж эх дэлхийдээ амжилттай газардсан байна.
В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар бол ОУ-ын сансар судлалын хөгжилд хувь нэмэр оруулсан оддын баатарууд билээ.
1981 оны 3-р сарын 22-ны энэ өдөр Монгол улс сансарт хүнээ нисгэсэн 10дах улсаар дэлхийд бүртгэгдсэн бол Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн болсон юм.





