x

ЖАЙКА-гийн дарга Сато Мүцүмийг “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнажээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Японы ОУХАБ ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүмийг хүлээн авч уулзлаа.

Ноён Сато Мүцүми нь 2015 оны 3 дугаар сард Монгол Улсад томилогдож ирсэн. Энэ хугацаанд манай улсын хөгжилд томоохон хувь нэмэр болохуйц төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Уулзалтын эхэнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Таныг Монгол Улсад ажиллах хугацаанд нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байсанд уучлал хүсэж байна. Аливаа улсын хөгжлийн явцад тохиолддог саад бэрхшээлийг ойлгож, тогтворгүй нөхцөл байдлыг сөрөн олон сайн төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан таны манай улсад оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Одоогийн байдлаар тус яам ЖАЙКА-тай хамтран нийтдээ 8 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлэг барих төсөл, Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр болон Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга барих төсөл /3 төсөл/ хэрэгжүүлж байгаа бол Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 4 төсөл,  хөнгөлөлттэй зээлээр Инженерийн дээд боловсролын дэмжих төсөл амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсын боловсролын салбарын хөгжил, хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, тус яамнаас Японы Жайка-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ирээдүйд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг өндрөөр үнэлж ноён Сато Мүцүмийг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж, үнэмлэх олгосон юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 4 цаг 22 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 4 цаг 26 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 4 цаг 26 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 4 цаг 29 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 4 цаг 32 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 4 цаг 37 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 4 цаг 39 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 цаг 41 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 цаг 43 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 4 цаг 46 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 5 цаг 28 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 5 цаг 33 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 5 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 5 цаг 38 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 7 цаг 7 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 7 цаг 15 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 7 цаг 18 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 7 цаг 19 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 7 цаг 21 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 7 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top