Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна.
Төрсөн эхчүүдийн 58669 нь буюу 76.1 хувь нь эмчийн хяналтын үзлэгт зургаа ба түүнээс дээш удаа хамрагдсан байна. Нийт төрөлтийн 0.4 хувийг гэрийн төрөлт эзэлж байгаа ба энэ үзүүлэлт Говь-Алтай /0.8/, Дархан Уул /0.6/, Ховд /0.6/, Хөвсгөл /0.5/, Увс /0.5/ аймагт улсын дунджаас өндөр байсан бол Говьсүмбэр аймагт гэртээ төрсөн эх бүртгэгдээгүй аж. Өнгөрсөн онд кесарево буюу мэс заслын аргаар төрсөн эхчүүд 25.8 хувийг эзэлж байгаагаас 32.7 хувь нь хүндрэлтэй төржээ.
Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 77528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200-гаар буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нийт амьд төрсөн хүүхдийн 3421 нярай буюу 4.4 хувь нь 2500 гр-аас доош жинтэй, 533 тохиолдол буюу 0.7 хувь нь төрөлхийн гажигтай төрсөн хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.



