x

Төрийн байгууллагуудыг 15 жил сандаргасан 40, 50 мянгатын хэсэг иргэний “нууц”

Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын 15 жилийн өмнө баталчихсан, УМХГ-аас авсан зөвшөөрсөн техникийн нөхцөлтэй, барилгыг эхлүүлж, хотын өнгө үзэмжээ аврах уу, хэсэг иргэдийн ашиг сонирхолд тээглэн, хөгжлөө хорьсоор байх уу гэсэн асуудал хөндсөн сэдвээр бид цуврал нийтлэл бэлтгэж байгаа.

Нийтлэлийн гол сэдэв болсон Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дахь 40 мянгантын 44, 45 -р байр мөн  65, 66-р  байр байрлах байр энэ хэсэгхэн газар өнөөдөр хотын төвийг балгас шиг харагдуулж буй.

Энд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу арктай орон сууц худалдаа, үйлчилгээний барилга барих ёстой ч оршин суугчид нь 15 жил эсэргүүцэж ирсэн юм. Тэд эсэргүүцэх шалтгаанаа орон сууцны байрны цонх баригдах гэж байгаа барилгын ханатай зэрэгцэх учраас боломжгүй хэмээн тайлбарлаж ирсэн байдаг.

Ерөнхий архитекторын баталсан төлөвлөгөөний дагуу оршин суугчдын гарц, орцыг хаалгүй барих ёстой арктай 4 барилгын 2 нь аль хэдийнэ ашиглалтад орсон. Одоо үлдсэн хоёр барилгыг барих асуудал оршин суугчдын амбицаас болж саатчихаад байгаа нь энэ.

Одоо баригдах хоёр барилга оршин суугчдын эрх ашгийг хөндөхөөргүй, аркийг галын аюулгүй байдлын үүднээс гарцыг галын машин чөлөөтэй орж, гарах 5-6 метрийн өндөртэй, 7-8 метрийн өргөнтэй барихаар төлөвлөсөн аж.

Барилгын зурагт төлөвлөснөөр айлуудын цонх бүгд хаагдахгүй. Дөрвөн давхар байрны хажуугийн найман цонх хаагдах бөгөөд барилгын эзэд оршин суугчдын эрх ашгийг хөндөлгүй, тэдэнд тодорхой төлбөр өгч тохиролцсон байдаг.

Гэвч энэ байранд 44 дүгээр байрны 1 дүгээр давхрын 2 тоотын эгч дүү хоёр 2006 онд зөвшөөлөлгүй өргөтгөл барьж, 2006 оноос хойш түрээслэж ирсэн бөгөөд, Нийслэл, дүүргийн газрын албаны газар чөлөөлөх шаардлагыг үл тоон, мэргэжлийн байгууллагууд руу гомдол илгээж, шүүхэд маргаан өрнүүлэх хүсэлт илгээж иржээ.

Арван таван жил үргэлжилж байгаа маргаанд татагдан оролцоогүй төрийн байгууллагууд ч бараг үгүй болжээ. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид ойр ойрхон солигдож байгаа нь энэ иргэдийг байн байн өргөдөл гомдол гаргахад хүргэж, өмнөх шийдвэрийг эргэн харах, цаг алдах хүндрэл төрийн байгууллагууд тулгарч иржээ. Түүний нэг жишээг доорх баримтаас харна уу.

Энэ бол ОБЕГ-ын албан бичиг.

Барилгын барих “Майнинг консалтинг” болон “Зан интернэшнл” компаниуд байрны үзүүрт илүү гэх цонх хаагдах айлуудтай 2007 онд тохиролцон, хэлэлцээ хийж,  нөхөн олговорийг өгчээ. /яагаад илүү цонх нэрлэсэн нь, байрны дунд байгаа яг ийм байрлалтай айлууд нь илүү гэх цонх байхгүй учраас/

“Майнинг консалтинг” ХХК-ний барилга баригдах газрын зэргэлдээ байдаг 65-66 дугаар байрны айлууд өргөтгөл эзэмшигчидтэй эвлэрэн тохиролцож, асуудлаа шүүхээр шийдүүлээд, нөхөн төлбөрөө авчихаад байгаа бол асуудал 44, 45 -р байранд гацчихаад байгаа юм байна.

Тэгээд ч зогсохгүй гомдол гаргагч эгч дүү хоёр

-Энэ газар Хотын ерөнхий төлөвлөгөөнд багтсан, иргэд тодорхой хэмжээгээр эсэргүүцэж шүүхэд өгсөн ч шүүх албан ёсны бичиг баримттай, Хотын ерөнхий төлөвлөгөөнд багтаад, зөвшөөрлөө авсан учраас асуудлыг иргэдийн гомдлын дагуу шийдэх боломжгүй гэсэн хариултуудыг оршин суугчдад танилцуулалгүй өдийг хүртэл иргэдийг төөрөгдөлд оруулсаар иржээ.

Энэ байрны айлууд 12 жилийн өмнө энэ хэмжээний мөнгийг авчихаад төрийн байгууллагаас гарсан шийдвэрүүдийг эсэргүүцээд сууж байгааг шударга хэрэг гэж хэлэхгүй байх.

Жишээ нь, тус байрны 2 дугаар давхрын нөхөн төлбөр, мөнгө авсан айл байраа зараад явахдаа байрны шинэ эзэнд цонх хаахаар тохирч, барилгын компаниас мөнгө авсан тухайгаа хэлээгүй яваад өгчээ. Тэгчихээд насаараа дээд сургуулийн багш хүнээс гарамгүй үгийг, “үхсэн нохойн баас, барилга барихыг чинь харъя” хэмээн хэлж суудаг гэнэ.

Мөн 3 дугаар давхрын айл анх тохиролцож, мөнгө авахдаа цусны өвчтэй хүүхдээ эмчлүүлж чадахаар боллоо хэмээн баярлаж байсан гэдэг. Гэвч цаг хугацааны дараа гэр бүлээрээ байрныхаа зоорийн давхарт албан ёсны зөвшөөрөлгүй японы гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд “Энд барилга барихыг огт зөвшөөрөөгүй, мөнгө ч аваагүй” хэмээн байрныхаа оршин суугчдыг төөрөгдүүлдэг гэнэ.

Барилга барихыг зөвшөөрсөн оршин суугчдын баталгааг баримтаар хүргэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 4 цаг 28 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 4 цаг 32 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 4 цаг 32 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 4 цаг 35 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 4 цаг 38 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 4 цаг 43 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 4 цаг 45 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 цаг 47 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 цаг 49 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 4 цаг 52 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 5 цаг 34 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 5 цаг 39 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 5 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 5 цаг 44 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 7 цаг 13 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 7 цаг 21 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 7 цаг 24 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 7 цаг 25 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 7 цаг 27 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 7 цаг 29 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top