x

Монгол цэргийн өдөр, Наурызын баярыг тохиолдуулан гурван хүнд Монгол Улсын Гавьяат цол хүртээлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

  1. Гавьяат малын эмч цолоор Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгар,

  2. Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Лхамхүүгийн Батсүрэн,

  3. Гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хабисатын Хадаан нарыг шагнав.

 

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын төрийн дээд одон медаль гардууллаа.

  • Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, хурандаа Нарын Пүрэвдорж,

  • Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадын захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамба,

  • Алтангадас одонгоор “Жайка” олон улсын байгууллагын жолооч Сэрээтэрийн Алтанхүү,

  • Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Данаажавын Оюунцэцэг,

  • Цэргийн хүндэт медалиар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн багш, ахмад Лувсангийн Одмаа, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах 105 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Алтангэрэлийн Энхболд,

  • Шударга журам медалиар Онцгой байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадын аврагч, ахлагч Данзанхүүгийн Отгонбаатар нарыг шагналаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнөөдөр Наурызын баяр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор манлайлагч иргэддээ төрийн шагнал, цол олгож байна.

Орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар олон жил ажилласан Лхамхүүгийн Батсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгож байна. 1972 оноос хойш урлагт зүтгэсэн Л.Батсүрэнгийн олон  сайхан дуу байдгаас “Эрийн сайхан хийморь” дуу нь 1990-ээд онд ихэд түгсэн дууны нэг болж байв. Урлагт олон жил тууштай, үр бүтээлтэй зүтгэж, манлайлсан Л.Батсүрэн гуайдаа Гавьяат жүжигчин цол авсанд баяр хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2009 онд Наурызын баярыг “ЮНЕСКО” соёлын биет бус өв хэмээн бүртгэж авжээ. 2011 онд НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар Наурызыг “Олон улсын өдөр” болгон тунхаглаж тогтоол гаргасан байна. НҮБ-аас энэ үеэр Наурызын баярыг тэмдэглэдэг улс орнуудын Наурызтай холбоотой соёл, уламжлал, ёс заншлыг хамгаалж, хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хичээл зүтгэлд баяр хүргэсэн байдаг.

Монгол Улсад энэ баярыг казах түмний хамгийн том баяр хэмээн хүндэтгэн үзэж иржээ. Наурызын өдөр болбоос байгаль орчин, ан амьтан ичээнээс сэрж амь ордог өдөр, шөнө тэнцдэг мөчлөг тохиодог. Тийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг ажээ.

Энэ баярыг угтуулан казах иргэд, манлайлагчид Жантөмөрийн Онгар, Хабисатын Хадаан нарт Монгол Улсын гавьяат малын эмч, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг олгож байна.

Жантөмөрийн Онгар гуай 1983 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, малын их эмч, сум нэгдлийн дарга зэрэг албыг хашиж байсан. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг удирдах чиглэлээр олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүн юм.

Хабисатын Хадаан нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд багшаас өгсүүлээд захирал хүртэл тасралтгүй 38 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, олон мянган хүнд эрдэм боловсрол олгох үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн юм. Хадаан малчны хүүхдүүдийг сургууль завсардуулахгүйн тулд хөдөө бригадад хоёр ч бага сургууль байгуулан хүүхэд бүрийг боловсролтой болгохын төлөө хичээн ажилласан байгаль орчноо хайрлах тохижуулах үйлсийг түгээн дэлгэрүүлсэн багш билээ.

Та бүхэнд мөн Монгол цэргийн өдөр, Наурыз баярын халуун мэндийг дэвшүүлж, Казахын уламжлалт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүн ард эрүүл байг Хүүхэд бүхэн жаргалтай байг Ерөөл айлтгал биеллээ олж Ертөнц даяар аз жаргалаар дүүрч Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж Наурызын баяр өлзийгөө хайрлаг аа!" гэв.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Tugsuu (202.9.44.110)
    Batsurendee bayr hurgie.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.28)
    Батсүрэн авах болсон.харин ч орой л авч байна.баяр хүргье
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 4 цаг 25 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 4 цаг 28 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 4 цаг 29 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 4 цаг 31 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 4 цаг 34 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 4 цаг 39 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 4 цаг 41 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 цаг 43 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 цаг 45 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 4 цаг 48 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 5 цаг 30 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 5 цаг 35 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 5 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 5 цаг 40 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 7 цаг 9 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 7 цаг 17 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 7 цаг 20 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 7 цаг 21 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 7 цаг 23 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 7 цаг 25 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top