x

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголын түүх бол цэргийн түүх

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв.

1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын илтгэл тавьснаар баярын хурал албан ёсоор нээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, "Монгол цэргийн өдрѳѳр Та бидэнд туурга тусгаар улсыг өвлүүлсэн өвөг дээдсийнхээ, эх орноо амиа дэвсэн хамгаалсан хатан зоригт цэрэг эрсийнхээ үйл хэргийг дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, эх орноо батлан хамгаалах үйлсийг ѳвлѳн зүтгэж яваа цэргийн албан хаагчиддаа талархах учиртай юм.

Монголын түүх бол Монгол цэргийн түүх. Түүхийн аль ч үед төрийн их үйл хэргийн тулгуур багана, гардан хэрэгжүүлэгч нь Монгол цэрэг байсаар ирсэн юм.

Манай орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй. Орчин цагийн Зэвсэгт хүчний анхны томоохон сорилт нь Халхын голын байлдаан байсан. Энэ онд Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа бѳгѳѳд энэ байлдаанд Монголын зэвсэгт хүчин ЗХУ-ын армитай хамтран оролцсоноор  тусгаар улсын статусыг баталгаажуулах урьтал нөхцлийг бүрдүүлэн,  эх орноо батлан хамгаалах чадвартай болохоо дэлхий дахинд илтгэн харуулсан билээ.

Тусгаар тогтнолоо сэргээх, хамгаалах, баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх энэ үйл явц нь ээдрээ нугачааг туулан он цагийг элээсээр 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан юм.

Дэлхийн улс төрийн нөхцөл өөрчлөгдѳж, хүйтэн дайн төгсгөл болж нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт явагдснаар улс орныг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах үзэл номлол, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бидэнд бий болсон билээ. Зэвсэгт хүчин цэргийн шинэчлэлийн бодлогыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилж байна.

Батлан хамгаалахын багц хуулиар, Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.

Монгол цэрэг өнөөдөр Монгол Төрийн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нөхцлийг бүрдүүлэн дэлхийн халуун цэгүүдэд Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлсээр байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна. Баяр хүргэе.

Манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 17 жилийн хугацаанд цэргийн зөвлөх, ажиглагч, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж буй талаар хошууч генерал Р.Сүхбат илтгэлдээ тодорхой дурдсан.

Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох бүтээн байгуулалтын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээт суманд, ойг цэвэрлэн ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас эхлүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний алба хаагчид гар бие оролцож байна.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг бүхий Бүтээн байгуулалт, барилга, инженерийн бие даасан нэгж удахгүй байгуулагдах болно.

Харамсалтай нь, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болж, хуулийн хүрээнд нэмэлт орлоготой болгохоос гадна мэргэжил эзэмшүүлснээр албанаас чөлөөлөгдсөний дараа нийгмийн баталгаа нь хангагдах эерэг үр дүнтэй энэ бодлогыг хэрэгжүүлэхэд улс тѳржилт, хоосон цэцэрхэл асар их саад учруулж, хугацаа алдуулж байна. 

Та бид хамтдаа зорьсон зорилго, зорилтдоо хүрч бүтээн байгуулалтад дорвитой хувь нэмэр оруулахаа нотлон харуулах болно гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэн дэмжээрэй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 59 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 6 цаг 3 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 6 цаг 3 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 6 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 9 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 14 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 16 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 18 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 20 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 23 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 7 цаг 5 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 10 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 15 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 44 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 52 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 55 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 56 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 58 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 9 цаг 0 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top