x

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Турк улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийлээ.

Түүний айлчлалын албан ёсны төлөөлөгчдөөр Монгол Улсаас Бүгд найрамдах Турк улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, БХЯ-ны Стартегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны гарын дарга, хурандаа н.Гансүх нарын төлөөлөгчид байв.

Олон жилийн найрамдалт харилцаатай байж ирсэн манай хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж ирсэн. Харин 1999 оноос эхлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Батлан хамгаалахын сайдын энэхүү айлчлал олон жилийн дараа Турк улсад айлчилж буй томоохон айлчлалуудын нэг болж байна гэдгийг онцолж байсан юм. Ийнхүү БНТУрк улсын Үндэсниий Батлан хамгаалахын сайд Хулуси Акар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүндэтгэн угтлаа.

Дээрх айчлалаар хоёр тал ганцаарчилсан болон, төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн уулзалтуудыг зохион байгуулан хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Батлан хамгаалахын сайдын айлчлалын хүрээнд Анкара хотод байрлах Машин Механизм, химийн аж үйлдвэрийн корпорацийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус үйлдвэр нь 1923 онд Батлан хамгаалах салбарын анхны компани болон байгуулагдсанаас хойш бүх төрлийн зэвсэг, сум галт хэрэгслийг үйлдвэрлэдэг Батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Бүгд найрамдах Турк улсын Анкара хот дахь хуурай замын цэргийн их сургуульд Монгол Улсаас өнөөдрийн байдлаар 22 сонсогч цэргийн нарийн мэргэжлүүдээр суралцаж байна. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сонсогч оюутнуудтай уулзан, тэдний санаа сэтгэгдлийг сонсоны дээр Их эзэн Чингис хааны дурсгалын хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 57 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 6 цаг 0 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 6 цаг 1 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 3 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 6 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 11 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 13 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 15 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 17 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 20 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 7 цаг 2 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 7 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 12 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 41 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 49 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 52 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 53 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 55 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 8 цаг 57 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top