x

Д.Сумъяабазар: Тавантолгойн бүлэг ордыг хөрөнгийн биржид гаргахыг гадаад тал хүлээж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр  зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 

Хурлаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар Канадын Торонто хотноо болсон PDAC хуралд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн тухайгаа онцлов. Тэрбээр “Тавантолгойн бүлэг ордыг хөрөнгийн биржид гаргахыг гадаад тал хүлээж байна. Тиймээс бид “Эрдэнэс Тавантолгой” компани дээр дотоод зохион байгуулалтаа өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ханган ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг төрийн өмчит компаниар дамжуулан ажиллаж байгаа гэж хэлж болно.

Одоогоор  санхүүгийн болон техникийн зөвлөхүүд ажилдаа орсон. Хуулийн зөвлөхөө сонгохоор ажиллаж байна” гэлж ярилаа.

Олон улсын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдийг сонгохын тулд эхлээд Орон нутгийн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг тэрээр мөн тодотгосан юм. Уг хуулийг төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын “400 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг улсын мэдэлд авна” гэсэн мэдэгдлийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн “Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бол тусгай зөвшөөрлүүдийг улсын мэдэлд авах тухай асуудал байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Харин Салбарын сайд “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажилд дээр аж ахуйн нэгжүүд нэмэлт хайгуул хийснийг үгүйсгэхгүй. Гэтэл хайгуул хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг гар дамжуулан худалдах явдал ч байсаар ирсэн. Энэ мэт зүйлийг бид сайн ярилцаж, хуулийн фирмийн зөвлөгөөг УУХҮЯ-н дээр авч байж шийдвэрлэнэ. Түүнээс биш тусгай зөвшөөрлүүдийг шууд хураана, цагдана гэж ярьж болохгүй” хэмээлээ.

“Эко Алтан Заамар” уурхайд гарсан ослын тухайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид алтыг сорчилж ашиглах гэсэн сонирхолдоо хөтлөгдөн, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт зөвлөгөөг сонсоогүйгээс үүдэлтэй гэдгийг сайд онцлоод “Тус уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцлана” гэсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг төрд авах Засгийн газрын шийдвэрийн талаар “УИХ-ын 23 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэц болон Дээд шүүхийн шийдвэрүүд гарсан. Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой энэ гурван байгууллагын шийдвэр бол эцсийнх. Мэдээж Засгийн газар хууль, шийдвэрийн хүрээнд ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой асуудлыг холбогдох байгууллагууд шалгасны үндсэн дээр Засгийн газар  49%-ийг эзэмшигч талтай хэлэлцээрийн ширээний ард суух байх” гэсэн хариултыг УУХҮ-ийн сайд өгсөн юм.

“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын эхний хоёр сарын статистик мэдээг олон нийтэд танилцууллаа.

1.      УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

1.1  Улсын төсөвт оруулсан татвар хураамж

2019      оны 2 дугаар сарын байдлаар улсын төсөвт 478.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-    Алт                  5.1 тэрбум төгрөг,

-    Нүүрс              184.2 тэрбум төгрөг,

-    Цайр                11.5 тэрбум төгрөг,

-    Зэс                   259.8 тэрбум төгрөг,

-    Төмөр             4.3 тэрбум төгрөг,

-    Жонш              3.3 тэрбум төгрөг,

-    Бусад              9.7 тэрбум төгрөг,

1.2. Аж үйлдвэрийн салбар

  Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2019 оны эхний 2 сарын байдлаар 8.0 сая тн нүүрс, 239.1 мян.тн зэсийн баяжмал, 856.2 кг алт, 817.0 тн молибдений баяжмал, 383.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 1.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 15.9 мян.тн цайрын баяжмал, 1.1 сая тн баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 1.5 сая тн буюу 23.1 хувь, зэсийн баяжмал 30.9 мян.тн буюу 14.8 хувь, төмрийн хүдрийн баяжмал 32.6 мян.тн буюу 9.3 хувь, цайрын баяжмал 1.0 мян.тн буюу 6.7 хувиар ихээр тус тус өссөн байна.

Харин алт 419.8 кг буюу 32.9 хувь, молибдены баяжмал 33.8 тн буюу 4.0 хувь, хайлуур жоншны баяжмал 0.7 мян.тн буюу 35 хувь, газрын тос 75.6 мян.бар буюу 6.4 хувь, катодын зэс 85.1 тн буюу 3.6 хувиар тус тус буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 2 дугаар сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 400.3 (19.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 331.9 (22.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 338.5 (71.9%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 12.8 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 73.0 %-ийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны 2 дугаар сард 2.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 419.6 (17.8%) тэрбум төгрөгөөр, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 328.0 (20.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.0 их наяд төгрөг буюу 73.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 1.8 их наяд төгрөг буюу 64.6 хувийг тус тус гадаад зах зээлд борлуулсан байна. 

1.3. Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.

 Экспорт

Экспорт 1.1 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 255.2 сая ам.доллараар буюу 30.4 хувиар өссөн байна.

Импорт

Импорт 837.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.

2. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2019 оны 3  дугаар сарын 14-ний өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт  малтмалын  хайгуул, ашиглалтын  3022  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт   

3022

100%

8. 524.386.69

100%

5.4%

Хайгуулын

1342

44.4%

6.887.356.73

80.8%

4.4%

Ашиглалтын

1680

55.6%

1.637.029.96

19.2%

1.0%

2019 оны 2 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

Ø  Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1

Ø  Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-6

Ø  Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-5

Ø  Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-40

Ø  Цуцлагдсан дуусгавар болсон-57

Ø  Барьцаа дуусгавар болсон-1

3. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

3.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

 Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель / 1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

Энэ оны 03 дугаар сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 1.19 сая баррель буюу 161,509 тонн газрын тос олборлож, 1.13 сая баррель буюу 153,450 тонн газрын тос экспортлоод байна.

3.2. Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

         А-80 автобензин 83;

         Аи-92 автобензин 36;

         Дизелийн түлш 34;

         ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

4. САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1. Улсын төсвийн хөрөнгөөр 24,6 тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил гүйцэтгэнэ

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр  төсвийн хөрөнгөөр үргэлжлэх 39 төсөл, шинээр 17 төсөл нийт 56 төсөл хэрэгжинэ.  Үүнд: 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 37, Монгол орны нутаг дэвсгэрт болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй сэдэвчилсэн судалгааны 14, Улсын геологийн зураг зохиох /УГЗ-200/ 4 төсөл, гадаад хамтын ажиллагааны 1 төсөл байна.

Нийт төслүүдийг санхүүжүүлэхээр 2018 онд 13,3 тэрбум төгрөг батлагдсанаас 13,35 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн болно.

4.2. “Монголын геологи, хайгуул 2019" чуулга уулзалт болно

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд "Монголын геологи, хайгуул 2019" чуулга уулзалтыг зохион байгуулна. 11 дэх удаагаа зохион байгуулах чуулга уулзалт энэ сарын 28-30-ны өдрүүдэд болно.

4.3. Монгол Улс уул уурхайн салбарын бодлогоо олон улсад танилцууллаа

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо боллоо. 87 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн нь ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд оролцдог салбарынхны хамгийн том арга хэмжээ юм.

Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов.

Энэ жилийн чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1000 гаруй компани Торонтогийн чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн гаргалаа. PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.

Mongolia@PDAC2019 арга хэмжээний үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.

Мөн арга хэмжээний үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Mongolia@PDAC2019 арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид, зочид оролцон Монголын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 54 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 5 цаг 57 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 5 цаг 58 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 0 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 3 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 8 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 10 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 12 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 14 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 17 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 6 цаг 59 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 4 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 9 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 38 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 46 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 49 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 50 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 52 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 8 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top