x

Хэдий болтол төрийн байгууллагуудын шийдвэрийг нууцалж, албан тушаалтан, оршин суугчдыг төөрөгдүүлэх гэсэн юм бол?

Нийслэлийн төв, Их дэлгүүрээс Улсын цирк рүү явах зам дагуу орон сууцны барилгын ханатай нийлүүлэн барьсан жижиг гэр хэсэгхэн иргэдийн эсэргүүцлийг илэрхийлдэг. Оршин суугчдын жижиг гэрийг “газрын маргаан”-аас болж барьсан гэх асуудлыг бид үргэлжлүүлэн сурвалжиллаа.

Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дахь 40 мянгатын 44, 45 -р байр, мөн  60, 68-р  байр байрлах энэ газарт хот төлөвлөлтийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан, МХЕГ-аас авсан зөвшөөрсөн техникийн нөхцөлтэй, арктай барилга босох байсныг бид өмнө нь мэдээлсэн.

Гэвч барилга босоогүй, харин зөвшөөрөлгүй өргөтгөл хийгдэж, ХААН банкны салбар, баар ажиллаж байсан энэ байрны зоорийн давхарт одоо япон барааны дэлгүүр байрлаж байгаа юм.

Энэ өргөтгөлийг 44-р байрны 2 тоотын эгч, дүү хоёр иргэн барьсан бөгөөд 2006 оноос 2018 оны тавдугаар сар хүртэл банкинд түрээслүүлж, баар ажиллуулж байсан юм.

53740616_1935313479924700_8332070296055971840_n Хэдий болтол Төрийн байгууллагуудын шийдвэрийг нууцалж, албан тушаалтан, оршин суугчдыг төөрөгдүүлэх гэсэн юм бол?

Нийслэлийн өнгө үзэмжийг гундаасан, зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийн нэг болсон эгч, дүүсийн барьсан өргөтгөлийг эрх бүхий байгууллагууд өнгөрсөн оны гуравдугаар сард буулган, газрыг чөлөөлжээ.

Газар чөлөөлөлт СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан юм байна. Нийслэлийн газрын алба 40-50 мянгатын байруудын өргөтгөлүүдийг бүгд зөрчилтэй, зөвшөөрөлгүй гэж үздэг ч буулгаж дийлдэггүй.

Эгч дүүсийн барьсан өргөтгөлийн тухайд, энэ газар нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд багтаад 15 жил болсон учраас буулгахад хүрсэн аж. Энэ газарт одоо барилга барих зөвшөөрлөө аваад 15 жил гацсан компаниуд барилгаа барих гэхээр оршин суугчид нь ийш тийш нь бичиг шидэж, зарга үүсгэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Энэ бол Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Цогтбаатар гишүүний Нийслэлийн газрын албанд илгээсэн албан тоот. Гишүүн энэ бичгийг тойргийн иргэд буюу Сүхбаатар дүүргийн 40, 50 мянгатын иргэдийн гомдлын дагуу Газрын алба руу илгээжээ.

15226493535ac1c909e0ae9 Хэдий болтол Төрийн байгууллагуудын шийдвэрийг нууцалж, албан тушаалтан, оршин суугчдыг төөрөгдүүлэх гэсэн юм бол?

/УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас Нийслэлийн Газрын албанд явуулсан албан бичиг/

Арван таван жилийн өмнө Улаанбаатар хотын төлөвлөгөөнд багтсан, МХЕГ болон бусад байгууллагын зөвшөөрөлтэй барилга баригдах ёстой газарт зөвшөөрөлгүй өртгөтгөл хийсэн талаараа иргэд УИХ-ын гишүүндээ огт мэдээлээгүйг энэ бичгээс харж болно.

Үүгээрээ тэд мэдээлэл багатай хэмээн харагдаж, төрийн албан хаагчдыг төөрөгдүүлж, төрийн байгууллагуудын дунд толгой эргүүлсэн асуудал үүсгэдэг бололтой юм.

Маргаан, зарга үүсгэдэг байрны оршин суугчдын ийм гомдлууд төрийн маш олон байгууллагад ирдэг бөгөөд үүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэн Т.Ганцогтод өгсөн хариуг жишээ болгон үзүүлье.

222 Хэдий болтол Төрийн байгууллагуудын шийдвэрийг нууцалж, албан тушаалтан, оршин суугчдыг төөрөгдүүлэх гэсэн юм бол?

-Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1,3-т Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй, 14,1,4-т өргөдөл гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй буцаахаар хуульчилсан байдаг тул өргөдлийг хянан үзэх боломжгүй хэмээн энэ албан бичигт дурдсан байгаа.

Гэвч зарга үүсгэгч оршин суугчид, иргэд төрийн байгууллагуудын шийдвэрийг үл тоон, албан ёсны шийдвэрүүдийг сошиалд гаргахдаа “хахуульчид, хархнууд” хэмээн дайран доромжилж, тэдний эсрэг хамгийн бүдүүлэг авир гаргах, үг хэллэг хэрэглэхийг бие биедээ уриалдаг байна.

Үнэн хэрэгтээ тэд зарга үүсгээд байгаа энэ асуудал дээр төрийн байгууллагууд хууль тогтоомжид заасан хэм хэмжээгээ барьсан, тогтвортой шийдвэр гаргаж ирсэн, асуудлыг хууль журмын дагуу шийдэж ирсэн гэдгийг сайн мэддэг.

Гэвч өргөдөл гомдлынхоо хариуг авсан, мэдээллийн хамгийн ойр, хууль бус өргөтгөлийн эзэд болон тэдний ойрын хүмүүс өөрсдийнхөө хууль бус үйлдэл, эрх ашгийг нууцлаад, жинхэнэ үнэнийг оршин суугчиддаа хэлдэггүй юм байна.

Мэдээлэлгүй иргэдийг өдөөн хатгах нь эрх зүйт нийгэмд амьдарч буй иргэний хийх ажил биш. Нөгөө талаар хотын соёл биш билээ.

 Г.НАСАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ариун (202.179.25.203)
    Жинхэнэ тэмцэх естой асуудал бол ЖДY, лиценз биш уу, еерсдиин херенгеер бутээн байгуулалт бол дээрэм бишээ
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 56 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 5 цаг 59 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 5 цаг 59 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 2 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 5 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 10 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 12 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 14 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 16 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 19 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 7 цаг 1 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 6 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 11 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 40 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 48 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 51 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 52 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 54 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 8 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top