x

Л.Өлзийтөгс: “Бүсгүйн зурвас” үнэндээ миний зохиол биш байна

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” нэртэй жүжгийг Драмын театр шинэ бүтээлээрээ өлгийдөн авч, гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажилласан юм. Эх жүжгийн зохиол “Ярилцлага” нэртэй ч тайзан дээр амилахдаа “Бүсгүйн зурвас” болж өөрчлөгдөн, зохиолд байхгүй олон үзэгдэл, үйл явдал болон дүрүүд нэмэгдсэн байна.

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа “Н.Наранбаатар найруулагч нийгэмд хэлэх гэсэн үгээ миний бичсэн үг мэтээр хэтэртлээ нэмсэн нь шударга бус санагдлаа. Л.Өлзийтөгсийн зохиол гээд л зар сурталчилгаа яваад байх юм. Үнэндээ миний зохиол биш байна... ” гээд зохиолынх нь нэрийг “Бүсгүйн зурвас” болгож өөрчилсөн нь ч таалагдаагүй гэдгээ ярьжээ.   

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс “Ярилцлага” жүжгээ 2003 онд бичиж, “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номондоо хэвлүүлсэн байдаг, уншигчид та бүхэн эх хувилбараар нь унших бүрэн боломжтой юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top