x

Хашаандаа тав тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна

Иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар шинэчлэн зохион байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Засаг даргын Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон дүүрэг хорооны удирдлага, албаны хүмүүс очиж танилцлаа.

“Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 220 нэгж талбарын 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байна.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байгаа юм. 

Дээрх 285 айлыг халуун, хүйтэн, бохир усны шугамд холбохын тулд 5 хос шугам шинээр татсан. Дэд бүтцийн төвийн барилгын хувьд зоорийн давхарт цахилгааны 10 Квт дэд болон 0.4 Квт станцтай. Мөн СӨХ-ын үйл ажиллагаа явуулах болон оршин суугч иргэд нөхөрлөл байгуулан үйл ажиллагаа явуулж болох орчин нөхцөлөөр хангажээ.

Мөн бие даасан цэвэрлэх байгууламжтай бөгөөд хоногт 520 м/куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай. Дэлхийн стандартад нийцсэн, сүүлийн үед жишиг болсон цэвэрлэх байгууламж юм. Улаанбаатар хотод гэр хороолол дунд баригдсан анхны байгууламж юм. Бохирыг 99.99 хувь цэвэршүүлнэ. Үнэр ялгарахгүй, гарч буй бохир ультра ягаан туяагаар шарагдаж цэвэршдэг гээд олон давуу талтай аж.

Ирэх сарын 15-наас 2.2 км гэрэлтүүлэг болон камержуулалттай авто замын ажил эхэлнэ. Мөн энэ орчимд оршин сууж төсөлд хамрагдсан иргэд хамтарч нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний болон дугуйн зам байгуулах боломжтой.

Төслийн хүрээнд 285 айлын газар буюу нийт 14 га газарт дулааны 85 худаг хийгдсэн. Харин бохирын 92 худаг шинээр барьжээ. Мөн дулааны 2800 метр, бохирын 2200, цэвэр усны 1200 метр, цахилгааны 2500 хос метр шугам тавигдсан байна.  

Өнөөдрийн байдлаар 40 гаруй айл дулаанд холбогдсон. Айлуудын хашаанд төвийн шугам оруулж холбосон. Харин хашаанаас байшин хүртэл татах ажил ирэх сараас эхлэх юм. Бүрэн ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 5 дугаар сарын 15 гэж тооцож буйг нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү хэллээ.

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Энд оршин сууж дэд бүтцийн төвд холбогдсон айл өрхүүд төвийн дулаанд холбогдсон айл өрхүүдтэй адилхан. Иргэд байшингаа яаж ч өөрчилж орон сууцаа шинэчлэн тохижуулж болно. Мөн иргэд нэгдэн хороодын хөгжлийн зөвлөл байгуулж тухайн зөвлөл дэд бүтцийн төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, сантехник зэрэг бүхий л үйлчилгээ явуулах боломжтой. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Энэ төслийг дэд бүтэц хүрэх боломжгүй газруудад хэрэгжүүлж болно. Тухайн орчмын айлуудаас шалтгаалан хүчин чадал, хамрах хүрээг томруулан хийх боломжтой. Иргэдийн таатай амьдрах бодит шаардлагыг хангаад өгвөл зөв хэмнэл, ахуйн орчин сайжраад ирвэл гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил эрчимжиж энэ жишгээр амьдрах иргэдийн тоо өсөх, хамрах хүрээ тэлэх хөшүүрэг болж өгөх юм” гэлээ.

Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төвийг барьж байгуулах замаар 17,500 нэгж талбарын 22,250 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.25.19)
    modon tolgoitoi boh
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 55 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 5 цаг 59 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 5 цаг 59 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 2 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 5 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 10 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 12 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 14 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 16 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 19 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 7 цаг 1 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 6 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 11 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 40 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 48 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 51 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 52 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 54 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 8 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top