x

Нийтийн тээврийг зургаан сарын 1-нээс өмнө бүрэн камержуулна

Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн захирлууд оролцож, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцсон юм. Зөвлөгөөний үр дүнд “Улаанбаатар Смарт карт” ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусны хяналтын камерыг 2019 оны зургадугаар сарын 1-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар болсон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top