x

"Эко Алтан Заамар"-ын учруулсан зовлонг мартаж болохгүй

Шадар сайд та хариуцлага тооцно уу.

2019 оны хоёрдугаар сарын 28. Энэ өдрийг монголчууд, тэр дундаа уул уурхайтай аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэд, малчид бүү мартаг. Уулын цас хайлаагүй, усны зах ханзраагүй байхад уулын ажил хийж явсан дөрвөн хүнээ монголчууд алдчихлаа. Идэр залуу, жинхэнэ хийж бүтээх насандаа ажиллаж амьдралынхаа төлөө зүтгэж явсан тэд 53-31 насныхан байв. Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б, нарын дөрвөн хүн бидний дундаас явчихлаа.

Хариуцлагагүй албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, хууль, дүрэм, журам сахидаггүй даварсан компанийн балаг ийм эмгэнэл, гашуудлыг бидэнд мэдрүүллээ. Талийгаачдын ар гэрт, аав, ээж, хань, үр хүүхэд, найз нөхдөд манай сонин эмгэнэл илэрхийлж байна.

МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажилласан. Тэд есөн хоног нойр хоол, ядрах зүдрэх, даарч бээрэх, айх, эмээх мэдрэмжээ гээж зөвхөн эрж олох, аврах, дахин осол гаргахгүй байх, аюулгүй ажиллагааг гүйцэтгэхэд л хамаг хүчээ зарцуулав. Эд материал, хөрөнгө хүчээ үрэв. Нэг компанийн данхар том эрх мэдэл, алтны төлөөх улайрал эцэстээ дөрвөн айлыг “сүйрүүлэв”. Үүнийхээ төлөө олон нийтийн өмнө уучлал гуйж толгой гудайсангүй.

Харин ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зай талбай худалдан авч их том мэдэгдэл гаргав. Мэдэгдэлдээ, “Тэртээ тэргүй хүний амь эрсдээд компанийн ажилчдад болон удирдлагуудад хэцүү байхад дарин дээр давс гэгчээр компанитай холбоотой мэдээлэл гаргаж бидний нэр хүндийг унагавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож шүүх, цагдаад өгнө” гэсэн утга “үнэртсэн” мэдэгдэл байршуулав. Ингэж болох уу.

Өмнө нь Заамар нутгийн иргэд хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулж Заамарт задарсан эрх мэдэлтэй “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг хураагаач хэмээн дуу хоолойгоо нэгтгэж байв. Манай сонины нүүрэнд ч мөн тус компанитай холбоотой хэд хэдэн баримт бүхий материал хэвлэгдсэн нь өнөөгийн аюулаас болгоомжлох, урьдчилан сэргийлэх, яаралтай аюулгүй ажиллагааны норм нормативыг сахихыг шат шатны албан тушаалтнуудад дайсан нийтлэл байв.

Ингэхдээ тухайн компанийг харлуулах, баалах гэхээсээ эрдэнэт хүний амь нас эрсдэх вий, байгаль дэлхий хилэгнэх вий гэсэн санаанд тулгуурласан дөрөв дэх засаглалынхаа үүргийн хүрээнд сэрэмжлүүлсэн хэрэг байв. Даанч Ч.Базар тэргүүтэй компанийн удирдлагууд АМГ, БОАЖЯ, Орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав дагуух газар нутгаа хамгаалах гэсэн туйлын хүсэлтэй ТББ-уудын шаардлагад захирагддаггүй, үл тоомсорлодог араншингаараа асуудалд хандаж хууль шүүх дэх танил талаараа нүүр хийж хэд хэдэн удаа сонин, сэтгүүлчийг шүүхийн хаалганы өмнө аваачиж байв. Ингэх хэрэг байсан уу, “Эко алтан заамар”-ынхан. Тэд том юм аа.

Нэг биш, хоёр биш, дөрвийн дөрвөн халуун амь хүйтэн ус, хар шороонд булагдчихаад байхад, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар ослын голомтод ажиллаад байхад өвчтэй гэсэн шалтгаанаар компанийн Гүйцэтгэх захирал ирсэнгүй. Мөн талийгаачдын ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно, тиймээс өөр олон юм ярих хэрэггүй гэсэн шиг мэдээллийн хэрэгслүүдийн амыг таглах гэж оролдох нь “Баян” хочит Базар гэгч ямархан том “нинжа” болох нь ойлгогдоно.

Мөн өнгөрсөн оны хавар “Эко Алтан Заамар” компанийн ажилтан мөн ажлаа хийж байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсныг нуугаад өнгөрүүлж байсныг нутгийнхан хэлдэг. Тухайлбал, “Мөнх ногоон хас, Эх нутгийн эзэд хөдөлгөөнийхөн “Бургаст Туул, Бугат Заамар” зэрэг Заамар сумын иргэдийн байгуулсан хөдөлгөөнүүд энэ компанийн хууль бус үйлдлийг удаа дараа эсэргүүцэн, үйл ажиллагааг нь цуцалж өгөхийг БОАЖЯ , АМГ-ынхнаас шаардаж байсан ч асуудал цэгцрээгүй өнөөдрийг хүргэсэн нь ийм гай дагууллаа.

Үүнд хяналт шаардлагаа тавиагүй Заамар сумын Засаг дарга Б.Самбуу, болон АМГ, орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын ч буруу бий. Шадар сайд Ө.Энхтүвшин “Осол урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой гарсан байна. ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүй гэсэн дүгнэлт гарлаа Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана” гэж байв.

Заамарт алтны 100 гаруй компани ажиллаж байна. Эдгээрт бүгдэд нь хяналт тавьж, сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосон. Монголын хууль гурван хоног гэж муухай үг бий. Бид нийгмийг бухимдуулсан, айлгаж, сандаргасан болгоныг гурван хоног шуугиад таг мартдаг. Тэгвэл энэ удаад Заамарт нүүрлэсэн гашуун зовлонг мартахгүй байцгаая.

Хариуцлагагүй уул уурхайг хөгжүүлсээр байсан “Эко Алтан Заамар” компанид Шадар сайд хариуцлага тооцтол ам асууя. Дөрвөн хүний амийг мөнгөөр үнэлээд энэ хэрэг мартагдах ёсгүй. Дараа дараагийн он жилүүдэд дахин хүний амь үрэгдэхгүй гэсэн баталгаа даанч алга. Тиймээс ухсан газраа ус дүүрсэн нүх хэвээр нь үлдээхгүй байх, нөхөн сэргээлтийн ажлыг яаравчлах, усан сангуудаа аюулгүй болгох, уулын ажлын төлөвлөгөө нормоо дэс дарааллаар нь биелүүлэх хариуцлага нэхье.

МХЕГ-аас удаа дараа тус компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах санал, зөвлөмж хүргүүлсээр байтал үүнд хяналт тавих нь бүү хэл толгойг нь илсээр байсан орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, байгаль орчны байцаагчдад ч мөн хариуцлага, үүргийг нь сануулъя. Уул уурхайтай газар орны удирдлагууд сум хөгжүүлэх сан нэрээр ийм даварсан компаниудаас татаас авч түүндээ амаа таглуулдаг байдлаас Заамарт сэтгэл сэрдхийлгэм үйл явдал боллоо. Энэ бол бидэнд сургамж юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 53 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 5 цаг 57 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 5 цаг 57 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 0 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 3 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 8 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 10 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 12 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 14 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 17 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 6 цаг 59 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 4 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 9 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 38 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 46 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 49 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 50 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 52 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 8 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top