x

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг энэ сарын 07-08-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Бэрх, Батноров суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 7 сумын нутагт 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 2315 га бэлчээр, 240 га ойн талбай шатаж, ард иргэдийн өмч хөрөнгөнд 5,3 сая, байгаль экологид 136.3 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Өвөл хур тундас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын 02 албан даалгаварын хүрээнд төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг бүх сумдад  байгуулж гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага олгох, шаардлагатай техник багаж хэрэгслээр хангах үүрэг даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Мөн Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх бэлтгэлийг хангуулах зорилгоор аймгийн 18 сум, 5 тосгодыг 6 бүсэд хувааж аймгийн Засаг даргын нэрэмжит “Бэлэн байдлын үзлэг”, “Аврагч-2019” тэмцээнийг гуравдугаар сард тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын холбогдох мэргэжилтнүүд багтан  ажиллаж байгаа бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллана эж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 54 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 5 цаг 58 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 5 цаг 58 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 1 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 4 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 9 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 11 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 13 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 15 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 18 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 7 цаг 0 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 5 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 10 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 39 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 47 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 50 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 51 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 53 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 8 цаг 55 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top