x

Ш.Анхмаа: Гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийг 2020 он гэхэд 2 ээлжинд шилжүүлнэ

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй "Их хотын бүсгүйчүүд-2019" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа.

Тэрбээр "Нийслэл хотын эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр бид эрхээ хамгаалах баяраа тэмдэглэж байна. Тиймээс эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нийгэмд өргөх, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар ил тод ярих шаардлага, хэрэгцээ бий" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрээр, Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь оршин суудаг бөгөөд үүний 52 хувь нь эмэгтэйчүүд. Хөдөлмөр эрхэлж буй нийт хүмүүсийн 46.6 хувь эмэгтэйчүүд байна. Эрүүл мэнд, боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнес, худалдаа үйлчилгээ, хот тохижилт, хөнгөн хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, төрийн үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд олноор ажиллаж байна. Тулгамдсан асуудал хамгийн олонтой салбаруудад эмэгтэйчүүд ажиллаж, асуудлыг шийдэж байгаа юм.

2018 оны 40.3 мянган эмэгтэй амаржиж, Монгол Улсын хүн амыг 40.7 мянгаар нэмэгдүүлжээ. Сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо өсөж буй. Хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүдийн 88 хувь гэр бүлтэй, 12 хувь нь гэр бүлгүй байдаг. Гэвч гэрлэсэн гэх эмэгтэйчүүдийн 46 хувь нь гэрлэлтийн баталгаагаа хийлгээгүй гэдэг мэдээлэл байна. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийн биелэлт тааруу байгаагийн илрэл. Үүнээс гэрлэлт бол илтгэлцэл дээр тулгуурлаж буй мэт боловч нөгөө талаасаа эрчүүдийн хариуцлага муу, салалт газар авч байгааг мэдэж болно.

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд нийслэлээс олон ажил хийж байгаа. Умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийж, оношлогооны төслийг Монголд анх удаа хэрэгжүүллээ. Амаржих гурван газрын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, "Өргөө" амаржих газарт фото эмчилгээний аппарат ашиглан нярайд анх удаа фото эмчилгээ хийж эхэлж байна. Мөн "Өргөө", "Амгалан" амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна талбайг тохижуулах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн 68 төвд их засвар хийж, шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. Ингэснээр иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг анхан шатнаас авч эхэлсэн. Уг ажлыг 2019 онд өргөжүүлнэ.

Боловсрол, эрүүл мэндийн салбараас хамааралгүй эх хүн, эмэгтэй хүн гэж үгүй. Тиймээс энэ салбарыг хөгжүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ-аас онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Хүүхэд нь цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадаагүй эмэгтэйчүүд хүнд ачаа үүрдэг. Тиймээс бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийг 2020 он гэхэд хоёр ээлжинд шилжүүлнэ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэхээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 57 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 6 цаг 0 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 6 цаг 1 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 3 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 6 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 11 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 13 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 15 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 17 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 20 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 7 цаг 2 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 7 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 12 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 41 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 49 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 52 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 53 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 55 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 8 цаг 57 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top