x

Ж.Баяраа: Хятад, Солонгос, Монголчууд хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэж байна

Барилгын инженер, зэвсэгт хүчний бэлтгэл ахмад, Ж.Баяраатай ярилцлаа. Барилгын цэргээс ажлын гараагаа эхэлж, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, геологи уул уурхайн салбарт 36 жил ажиллаж байгаа, барилгын инженер юм.

-Бетон зуурмаг болон асфалть бетон зуурмагт хэрэглэх элс, дайрганы химийн найрлагын стандартыг та санаачлан боловсруулж, батлуулсан. Энэ стандартыг яагаад боловсруулж нийтийн хүртээл болгох болсон бэ?

-Барилгын инженер гэдэг хүн бол олон зуун мянган хүний амь нас, олон арван сая ам.доллараар тооцогдох эд хөрөнгөтэй холбоотой ажил хийдэг тул олон талын мэдлэг, мэргэжилтэй, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чаддаг байх ёстой. Эс бөгөөс инженер хүний алдаанаас болж улс эх орон, ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол учруулах мэргэжил тул ямагт өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж байх ёстой. Иймд Орон сууц, инженерийн барилга байгууламжуудын нийт массын 80%-ийг бүрдүүлдэг элс, дайрганы хими, физик, механикийн стандартуудыг олон жилийн өмнөөс уйгагүй судалж Япон, Герман, Солонгос, Хятад, Орос зэрэг орнуудаар явж багагүй ихийг судалж мэдсэний үндсэн дээр энэ чиглэлийн стандартуудтай ноцолдож эхэлсэн юм.

-Элс дайрганы химийн стандарт гэхээр сонирхолтой санагдаж байна л даа. Магадгүй мэдэхгүй хүнд бол ойлгомжгүй санагдаж магадгүй. Нөгөө талаасаа барилга байшин гэдэг бол хүний өмч, цаашилбал амь настай ч холбоотой. Тэгэхээр барилга барьж байгаа материал нь ч барилга өөрөө ч найдвартай, баталгаатай байх ёстой гэдэг үүднээс стандарт чухал байх?

-Физик, механик, химийн хуулиудыг даган мөрдөж орон сууцнууд, зам барилга, инженерийн барилга байгууламжуудаа барихгүй бол ямар ч насжилт байхгүй, олон арван жил хэрэглэх эдийн засгийн үр ашиггүй балгасууд барьж болохгүй шүү дээ. Энэ чинь өөрөө хүний амь настай ч холбоотой. Стандартаа баримтлахгүй бол нэг газар хөдлөлт болоход л үй олноороо амь насаа алдах ч нөхцөл байдал үүсч болзошгүй. Бүр газар хөдлөлт болоогүй байхад ч стандартын бус барьснаас болоод аандаа цуурч, хагарал үүсэх, нурж унах эрсдэлтэй барилгууд ч Монголд олон байна.

-Таны боловсруулсан стандартанд элс дахь кварцын агуулга SiO2 88,2%-тай байхаар заажээ. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Элсэн дахь кварц нь туйлын хатуу биетүүд, Моссын шаталбараар 7-д ордог монголоор цахиур, оросоор кварци. Энэ нь тухайн орон сууцны бат бэхийн чанарыг илтгэдэг. Өндөр хөгжилтэй оронд SiO2 –ыг 97%-тай хэрэглэж байгаа. Ядуу буурай орнуудад хэрэглэдэг хамгийн доод норм болох 88,2%-иар стандарчилж өгсөн.

-Уулын дайрганы химийн найрлагын доод хэмжээг яаж тогтоож өгсөн бэ?

-Уулын дайрганы марк 1000-1400 байх ёстой. Ийм байхын тулд дайрган дахь SiO2 өндөр байх ёстой. Мөн л ядуу буурай орнуудын хэрэглэдэг хамгийн доод норм 73,42%-р стандартчилсан.

-Яагаад хамгийн доод буюу ядуу буурай оронд хэрэглэдэг стандартыг хэмжүүр болгосон гэж. Үүнээс өндөр байж болдоггүй юм уу?

Хариулт: Цемент, арматур, барилгын металл хийцүүд, элс, дайрга нь тухайн улс орны үндэсний аюулгүй байдлыг шууд хангаж байдаг. Өөрөөр хэлбэл УМХ-ынханы өдөр тутмын хяналтан дор байдаг онц чухал түүхий эд материал. Гэвч манай улс барилгын шинжлэх ухаан, Геологийн шинжлэх ухаануудаа огт хайхраагүй учраас элс, дайрганы үйлдвэрлэлүүдэд төрөөс ямар нэгэн тусламж дэмжлэг байхгүй учир ядахдаа ядуу буурай орнуудын мөрдөж байгаа стандартыг батлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Гэтэл энэ стандартыг ч баримтлахгүй барилга байшин бариад байгаа гээд бод доо. Энэ стандартыг хангахаар элс дайрга маш ховор. Өнөөдөр бараг барилгын компани болгон ашиглаж байгаа Туул голын ай савын элс, дайрга ч энэ стандартыг хангахгүй.

-Энэ стандартын дагуу бол одоо жишээлбэл Туул голоос шууд олборлосон, элс, дайргаар ч барилга барьж болохгүй гэж байна. Одоо тэгэхээр Туул голын ай сав газраас элс, хайрга авч байгаа компаниудын үйл ажиллагааг хааж  ёстой юм биш үү?

-Уг нь тийм. Гэхдээ одоо ч олборлолт явуулж л байгаа шүү дээ. Зогсох нь зогсож, хаагдах нь хаагдах ёстой уг нь. Хятад, Солонгос, Монголчууд нийлж сүүлийн 20 гаруй жил хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэж Улаанбаатарчуудад мөн ч их гай тарьсан даа.

-Энэ стандартад нийцүүлэхийн тулд ААН-үүд юу хийх ёстой вэ?

- Олзворлож байгаа элсээ Олон улсад хэрэглэгдэж байгаа техник технологийн дагуу баяжуулж SiO2 88,2%-д хүргэх ёстой. Органик бодис болох шороо, тоос тоосонцорын хэмжээг 1м3 элсэнд 0,1%-иас ихгүй байх ёстой. Харамсалтай нь тэр бүр энэ стандартыг хангаж чадахгүй байна.

-Тэгээд одоо яах ёстой вэ. Жишээлбэл, төрийн байгууллагууд энд ямар арга хэмжээ авах ёстой вэ, хяналт тавьж чадаж байна уу?

-Түгээмэл тархацтай Ашигт малтмалын лицензүүд, Хайгуулын болон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, Тохирлын гэрчилгээг олгохдоо дээрх стандартыг баримталж олгож байх ёстой.

-Шинээр батлагдсан элс, дайрганы химийн болон ширхэглэлийн стандартын талаар цаашид юу хийх бодолтой байна?

-БХБЯ, ЗТХЯ, УМХГ, ОБЕГ, ЭХЯ, НЗДТГ, ШӨХТГ зэрэг хариуцсан яам, агентлагуудтай хамтарч сургалт, семинар зохион байгуулж дээрх стандартын ач холбогдлыг нийтэд сурталчлан таниулах хүсэлтэй байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: tusgaar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 1 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 6 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 11 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 28 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 36 мин Түүх бол сургамж-багш 38 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 44 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 49 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 51 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 2 цаг 15 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 2 цаг 21 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 2 цаг 29 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 2 цаг 31 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цаг 41 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 2 цаг 43 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 2 цаг 47 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 2 цаг 50 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 18 цаг 34 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 18 цаг 36 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 18 цаг 40 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top