x

С.Амарсайхан: “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн мягмар гаригт Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр "Шөнийн гудамж"-ийг болиулах талаар байр сууриа хэлэв. Тэрбээр "Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж, хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы илтгэлээс онцлон хүргэе.

  • Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго.

  • Гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажилд өндөр зохион байгуулалттай, нэг зорилготой нэг багийн арга барилд шилжиж ажиллана.

  • Хот төлөвлөлтийг өнгөрсөн хугацаанд бодлого төлөвлөгөөгүй, нэгтсэн зохион байгуулалтгүй, өөрийн гэсэн сэтгэлгүйгээр хандаж ирсэн гэхэд болно.

  • Өнөөдөр та бид өндөр хурдтай үнэтэй машин унасан хирнээ үхэр тэрэгнээс ялгаагүй, замаар зорчиж өөрсдөө бие биенээ харааж, зүхэж, бухимдаж байгаа нь бидний гашуун үнэн. Энэ бол яалтчгүй хот төлөвлөлт буруу хийгдсэнтэй холбоотой асуудал.

  • Жишиг дүүрэг хотын шинэ дэд төвүүдийг эрчимтэй байгуулж эхэлнэ

  • Хотын хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежементийн өгөөжийг дээшлүүлэх асуудал хамгийн чухал.

  • Хууль эрх зүйн орчин илүү тодорхой болох ёстой.

  • Өчнөөн олон эд хөрөнгө байдаг хирнээ эзэнгүйдэж, өмчийн харилцааны газар нэртэй бланснаас блансанд хөрөнгө шилжүүлдэг, цаасан дээр хөрөнгийг хадгалдаг. Татвар төлөгч иргэдийн хөрөнгөөр бүрдсэн эд хөрөнгийн өгөөжийг дээшлүүлж чаддаггүй ийм алдаа дутагдлуудыг засах ёстой гэж бодож байна.

  • Монгол улсын Улаанбаатар хотын өмч үнэ цэнэгүй биш Улаанбаатартаа төдийгүй улс орон даяар, олон улсад үнэ цэнэтэй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой.

  • Хотын хөрөнгийг үнэ цэнэтэй болгоно. Аль ч төрийн, ямар ч цаг үед, ямар ч сонгууль болсон бай, хэний ч улс төрийн сонирхолоор энэ компаний төрөөс, албан тушаалтнаас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг болох ёстой.

  • Төслүүдийн зохицуулалт, зохион байгуулалтыг хийдэг нэгдсэн уялдаа холбоотой, нэг зангилаатай, ийм бүрэлдэхүүн бүтэц рүү бид орно.

  • BRT төсөл гээд бий, хэдэн дарга нар нь хоорондоо чиний миний гэж тендрээ булаацалддаг, нэг нэгнийхээ өмнүүр орж дэгээ тавьдаг, хувийн сонирхолдоо хэт автдаг, хуруу гараа дүрдэг ийм асуудлаас болж энэ төсөл бүрэн зогсонги байдалд байгаа.

  • • BRT Төслийн нэгжийн хүмүүс нь чадвартай чадваргүй хүмүүс байна. Тэнд удирдлага чиглэл байхгүй, төслийн удирдах хорооныхоо хурлаа хийдэггүй, хийхээрээ дандаа төсөв мөнгө ярьдаг, ярьсан мөнгөө авахын тулд эргээд хоорондоо хэмлэлддэг, тэгээд ажил нь явдаггүй.

  • BRT төсөлд хүн ажилладаг, жилдээ 500 гаруй мянган.ам долларын цалингийн зардалтай атлаа нэг ч бүтээлч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн байх жишээтэй.

  • Хотын даргын зүгээс нийслэлийн төдийгүй улс орны хувь заяаны сорилт олон асуудлуудыг шийдэх, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой олон хурц шийдэмгий шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана.

  • Төрийн төлөөлөл болсон албан хаагчид та бүхэн өндөр хариуцлагатай, зөв төлөвшилтэй, ёс зүй, сахилга хариуцлагатай байж эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээр хандах нь нийслэлийн хотын хөгжлийн гол түлхүүр юм.

  • Улаанбаатар хотын хөгжлийн сэтгэх тархи, хөдлөх хүч, цохилох зүрх нь энд цугласан төрийн албан хаагчид та бүхэн билээ

  • Та бид хэр хариуцлагатай, хэр сэтгэлтэй, хэр итгэл үнэмшилтэй, хариуцаж байгаа ажилдаа хандана иргэд түүнийг яг тэр хэлбэрээр тэр хэмжээнд хүлээж авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 5 цаг 56 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 5 цаг 59 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 6 цаг 0 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 6 цаг 2 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 6 цаг 5 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 6 цаг 10 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 6 цаг 12 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 6 цаг 14 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 цаг 16 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 6 цаг 19 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 7 цаг 1 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 7 цаг 6 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 7 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 11 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 8 цаг 40 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цаг 48 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 8 цаг 51 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 8 цаг 52 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 8 цаг 54 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 8 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top