БНСУ-ын Элчин сайдын яаманд өдөрт 700-800 хүн виз мэдүүлж байгаа юм байна. Тиймээс виз мэдүүлж буй монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр болон түүнээс дээш хугацаанд шалгах болсныг тус Элчин сайдын яамнаас өчигдөр мэдэгдлээ.
Мөн сүүлийн үед виз мэдүүлсэн иргэдийн 20-25 хувь нь визний брокеруудаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа гэв. Тэр дундаа олон удаагийн виз авч өгөх нэрийдлээр 6-8 сая төгрөг авдаг залилангийн хэрэг олон илэрсэн байна. Энэ нь БНСУ болон Монгол Улсын хуулийг зөрчиж буй хэрэг тул үүнтэй хатуу тэмцэнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.



