Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж амралтын өдөр болгосон. Иймд энэ долоо хоногийн баасан гаригт /2019.03.08/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм гэж ТЦА-наас мэдээллээ.
Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна.
Данийн нийслэлд Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн зарласан ажээ.



