x

Нийгмийн даатгалын байгууллагаас гурван төрлийн үйлчилгээндээ шинэчлэл хийлээ

Нийгмийн даатгалын байгууллагаас зарласан “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд гурван төрлийн үйлчилгээндээ шинэчлэл хийлээ. 

1. Тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгох процессыг хурдасгажээ

Тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгох үйл ажиллагааг шинэчлэн, дамжлагын буюу давхар хяналтын системээр зохион байгуулжээ. Ингэснээр хяналт сайжирч, шийдвэрлэх хугацаа 2-6 дахин багаслаа.

Өмнө нь нь тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг хүлээн авч зөвлөгөө өгөх, мэдээллийн санд бүртгэж тэтгэвэр тогтоох, хянах үйл ажиллагааг харъяаллын дагуу нэг байцаагч дагнан гүйцэтгэж, 30 хоног зарцуулдаг байсан бол дамжлага бүрийг өөр байцаагчид хариуцуулснаар хяналт сайжирч, зарцуулах хугацаа 5-14 хоног болжээ.

Одоогийн байдлаар 410 мянга гаруй даатгуулагч тэтгэвэр авч, жилд 25 мянга орчим даатгуулагч шинээр тэтгэврээ тогтоолгодог. Эдгээр иргэдийн хувьд чанартай, шуурхай үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. 

 

2. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой боллоо

Тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчилжээ.  

Өмнө нь даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан бол одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой боллоо.

Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Image result for Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой боллоо

 

3. Архивын лавлагаагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй боллоо

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагч, ажил олгогчдод олгодог архивын лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийж шуурхай болжээ. 

Өмнө нь иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан бол одоо иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож эхэлжээ. 

Image result for Архивын лавлагаагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй боллоо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 7 цаг 31 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 7 цаг 34 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 7 цаг 35 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 7 цаг 37 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 7 цаг 40 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 7 цаг 45 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 7 цаг 47 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 7 цаг 49 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 7 цаг 51 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 цаг 54 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 8 цаг 36 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 8 цаг 41 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 8 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 8 цаг 46 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 10 цаг 15 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цаг 23 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 10 цаг 26 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 10 цаг 27 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 10 цаг 29 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 10 цаг 31 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top