Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд хөрсний нуралт болж хоёр техник, зургаан хүн дарагдсан. Хоёр хүнийг осол гарсан өдөр нурангиас гарган эмнэлэгт хүргэсэн билээ. Аврагчид үлдсэн дөрвөн хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж өчигдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргалаа.
Нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



