x

Ерөнхийлөгч шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж:

  1. Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  2. Лхамсүрэнгийн Алтанг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  3. Мижиддоржийн Мөнхбаатарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  4. Лхагвасүрэнгийн Галбадарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  5. Дарамбазарын Мөнхцэцэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  6. Раднасэнгийн Сарантуяаг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  7. Хажекберын Талгатыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  8. Гэрэлхүүгийн Жаргалтуяаг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  9. Баттогтохын Түвшинжаргалыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  10. Бямбасүрэнгийн Отгонцэцэгийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

  11. Намсумын Идэрийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.


Мөн 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 29 дугаартай зарлиг гаргаж:

Нэг. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Банзайн Манлайбаатарыг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд. 

Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд: 

  1. Баттулгын Одонтуяаг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  2. Зукарын Гүлбаршаг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  3. Цэдэвийн Сувдмааг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  4. Далантайн Нарантуяаг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  5. Батбаярын Оюуныг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  6. Буянтогтохын Сугиржавыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  7. Баясахын Сугарыг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  8. Бат-Өлзийн Хажидмааг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  9. Түмэнжаргалын Оюунгэрэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  10. Намсрайн Балжмааг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд. 

Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд: 

  1. Пунцагийн Цэцэгдуламыг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  2. Ганбаатарын Мягмарсүрэнг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  3. Сүхбаатарын Ганчимэгийг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  4. Бат-Очирын Бямбасүрэнг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  5. Лхагвагийн Энхтайваныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  6. Пунцагжавын Болормааг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  7. Бямбаюугийн Цолмонг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  8. Лхагвасүрэнгийн Энхбилэгийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Содовын Цэрэндуламыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  2. Хасбаатарын Ганболдыг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  3. Цэдэвийн Отгонжаргалыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  4. Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатарыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  5. Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  6. Хумбаагийн Отгонжаргалыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  7. Жагдагийн Болдбаатарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд. 

Тав. Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд: 

  1. Аюушийн Цэрэнхандыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  2. Бямбын Алтанцэцэгийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

  3. Гончигсумын Сарантуяаг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус, тус томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулсны дараа, шүүгч нарт хандаж үг хэллээ.

“Эрхэм шүүгчид ээ 

Монгол Улсын шүүхийн шүүгч хэмээх эрхэм, хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасан бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох; Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах; хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх; хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх нь шүүхийн эрхэм зорилго, шударга шүүхийн тогтолцоо билээ.

Нийт шүүгчдийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн олон зуун саяын хадгаламж, үнэтэй орон сууц, машинаа худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй шүүгчид ч бас байна.

Өнөөдрийг хүртэл төрөөс шүүхийн байгууллагын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд ихэд анхаарч, бодлого хэрэгжүүлсний дүнд Монгол Улсын төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай нь шүүгчид болж эдийн засгийн баталгаа зохих хэмжээгээр хангагдсан.

Гэсэн хэдий ч шүүхэд итгэх ард иргэдийн итгэл буурч, шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүнд үлэмж хэмжээгээр унаж байгаа үед та бүхэн шүүгчээр томилогдож байна.

Нийт шүүгчдийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн олон зуун саяын хадгаламж, үнэтэй орон сууц, машинаа худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй шүүгчид ч бас байна. Тэд АТГ-аас дуудаж тайлбар авахыг хүлээлгүй өөрөө очиж тайлбарлаж бусад шүүгчиддээ болон хуулийн байгууллагын ажиллагсдад үлгэр дууриалал үзүүлэхийг уриалж байна.

2018 оны эцсээр АТГ-аас гаргасан “Шударга байдлын үнэлгээ” судалгаагаар иргэд авлига хамгийн их тархсан институцээр Шүүхийн байгууллагыг дурджээ.

Ардчилсан засаглалын тулгуур гурван баганы нэг Шүүх засаглал, зөв, шударга, нээлттэй, ил тод байж Монголын төр цэвэр байх учиртай.

Та бүхэнд шүүгчийн ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, авлига, улс төржилт, албан тушаалтны нөлөөллөөс ангид байж, хараат бус, бие даасан байдлыг хэлбэрэлтгүй сахиж, түмний итгэлийг дааж, шүүгчийн нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага урьд урьдынхаас илүүтэйгээр ногдож байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 7 цаг 27 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 7 цаг 30 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 7 цаг 31 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 7 цаг 33 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 7 цаг 36 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 7 цаг 41 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 7 цаг 43 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 7 цаг 45 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 7 цаг 47 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 цаг 50 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 8 цаг 32 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 8 цаг 37 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 8 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 8 цаг 42 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 10 цаг 11 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цаг 19 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 10 цаг 22 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 10 цаг 23 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 10 цаг 25 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 10 цаг 27 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top