x

Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн уулзалт болж байна

Монгол, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох зорилготой “Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалт яг одоо Блү Скай зочид буудалд болж байна.

Монголоос Азийн томоохон орнуудад эрчим хүч экспортлох зорилготой уулзалтыг Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж байгаа юм. 

Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк уулзылтыг хамтран зохион байгуулж байгаа юм. Монголын бизнесийн зөвлөл, Азийн супер сүлжээ Монгол нийгэмлэг, Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциаци зэрэг олон нийтийн байгууллагууд дэмжин оролцоно.

Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцогч Японы “Софтбанк” компани, ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээний оператор “Россеть” зэрэг компаниудын төлөөлөл оролцоно. 

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж үг хэлж, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн захирал Гурбуз Гунул “Шинэ дэлхий–Эрчим хүчний шилжилт болон геополитик” сэдвээр үндсэн илтгэл тавих юм. 167 орны гишүүнчлэлтэй Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний технологи, үйлдвэрлэл, салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг энэ салбар руу татахад чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм.

Уг байгууллага шинэ дэлхий, эрчим хүчний шилжилт, геополитик гэсэн томоохон судалгаа хийдэг. Судалгааны үр дүнг баасан гарагт болох уулзалтын үеэр танилцуулна.

Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд Владивостокийн эдийн засгийн чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагыг дэмжиж ажиллахыг бүс нутгийн улсуудад уриалсан. Энэ удаагийн хурал төрийн тэргүүний ивээл дор болж буйгаараа онцлог. Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яам хамтарч томоохон судалгаа хийж байна, энэ жил дуусна. Судалгааны урьдчилсан тайлангууд гарсан. Ирээдүйд бий болох шинэ зах зээлийг удирдах төвийг Улаанбаатарт байгуулах зорилго бий. Бусад улстай хэлэлцэж, давуу талуудаа тэдэнд ойлгуулж, энэ удаагийнх шиг уулзалтуудыг давтамжтай зохион байгуулснаар бидний зорилго маань биеллээ олно” гэв.

Төслийн уулзалтын нэгдүгээр хуралдаан “Бүс нутгийн улс орнуудын чиг хандлага” сэдвээр өрнөнө. Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, БНСУ-ын Цахилгаан эрчим хүчний корпораци гэх мэт Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд оролцогч талууд энэ хуралдаанд оролцон, байр сууриа илэрхийлнэ.

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багийн ахлагч Филипп Лянхарт “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” сэдвээр итгэл тавих бол Эрчим хүчний харти, Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжүүлэлт хамтын ажиллагааны байгууллага, Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцох юм байна.

АХБ, НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн соёл, эдийн засгийн комисс, дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгуулагууд болон Япон, Солонгосын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгүүд Зүүн Хойд Азийн нэгдсэн сүлжээтэй холбоотой гаргаж буй байр суурь, судалгаануудаа танилцуулах нь энэ удаагийн уулзалтын гол онцлог юм.

Хувийн хэвшлийн тухайд Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцогч Японы “Софтбанк” компани, ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээний оператор “Россеть” зэрэг компаниудын төлөөлөл оролцохоор болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 7 цаг 34 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 7 цаг 38 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 7 цаг 38 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 7 цаг 41 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 7 цаг 44 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 7 цаг 49 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 7 цаг 51 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 7 цаг 53 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 7 цаг 55 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 цаг 58 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 8 цаг 40 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 8 цаг 45 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 8 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 8 цаг 50 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 10 цаг 19 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цаг 27 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 10 цаг 30 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 10 цаг 31 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 10 цаг 33 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 10 цаг 35 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top