Өнөөдрөөс өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлнэ.
Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар ашиглах, үйлдвэрлэх, импортлохийг хориглосон.
Тодруулбал, 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс хасах бөгөөд зах, худалдааны төвүүдэд хүнс бараа савлаж өгдөг уутны хэрэглээг хориглолоо.
Энэ шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавин тавин ажиллах аж.
Манай улс нийлэг хальсан уутны 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг.
Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн 60 гаруй улс оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, нарийвчилбал үүнийх нь 500 тонн нь гялгар уут байдаг гэсэн судалгаа гарчээ.




