x

ШУА-ийн залуу судлаачид Энэтхэг улсад англи хэлний сургалтанд хамрагдана

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингхтэй уулзаж хоёр улсын Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.   

ШУА болон Энэтхэгийн үндэсний шинжлэх ухааны академитай хамтран ойлголцлын санамж бичиг 2014 онд зурагдсан байдаг бөгөөд санамж бичгийн дагуу өдгөө судлаачид солилцож ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол-Энэтхэгийн хоорондын түүх соёлын хэлхээ, бурханы шашны холбоо зэргийг хоёр улсын эрдэмтэд хамтран судлах,  мөн одоо хамтран ажиллаж байгаа мэргэжлийн судалгааны чиглэлүүдийн тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа хэллээ.

Тодруулбал, Физик, технологийн чиглэлээр тухайлбал интернэт технологи (IT) –ийн чиглэлээр судлаачдыг орчин үеийн өндөр технологид суралцуулах улмаар хамтарсан лаборатори дата бааз Монголд байгуулах. Одон орон, сансар судлалын чиглэлээр судлаач солилцож байсан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх. Эмийн болон нано технолгийн чиглэлээр судлаачид сургах, энэтхэг улсаас мэргэжилтэн Монгол улсад урьж ажиллуулах. Энэ бүхэнд хүний нөөцөө бэлдэх үүднээс Энэтхэгийн техник эдийг засгийн хорооны (ITEC) дэмжлэгээр зарлагддаг Англи хэлний урт болон богино хугацааны сургалтуудад ШУА-ийн судлаачдад нэмэгдсэн орон тоо олгож өгөх хүсэлт тавьсан юм.  

Элчин сайд М.П.Сингхийн “Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд ач холбогдол өгч ажиллах нь миний зорилтуудын нэг юм. Иймээс хамтын ажиллагааг шат дараалан бэхжүүлэхээ амлаад эхний ээлжинд Энэтхэгийн техник эдийн засгийн хорооны тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу Англи хэлний сургалтанд ШУА-ийн залуу үеийг нэмэгдсэн тоогоор хамрагдуулахад анхаарна” гэлээ.

Цаашлаад Энэтхэг улсаас мэргэжлийн багш урин авчирч сургалт явуулах тал дээр хамтран ажиллах нь зүйтэй. ШУА-ийн Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналын хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нарийвчлан судлах эдгээр салбаруудад ШУА-ийн хүний нөөцийг бэлтгэх ажилд тууштай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 7 цаг 30 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 7 цаг 34 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 7 цаг 34 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 7 цаг 37 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 7 цаг 40 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 7 цаг 45 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 7 цаг 47 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 7 цаг 49 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 7 цаг 51 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 цаг 54 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 8 цаг 36 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 8 цаг 41 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 8 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 8 цаг 46 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 10 цаг 15 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цаг 23 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 10 цаг 26 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 10 цаг 27 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 10 цаг 29 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 10 цаг 31 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top