x

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ.

Манай улсад энэн шиг олон бүтээн байгуулалт эхэлнэ. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Саарал усны үйлдвэрийн ажил эхэлж байна. Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын олон ажил энэ хавар эхэлнэ. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч ажил бүтнэ гэж Ерөнхий сайд онцоллоо. Мөн тэрбээр,

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн барилгын ажлыг өнөөдөр эхэлж байна.  

Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны үр дүнд 1950-иад оны дунд үеэс томоохон бүтээн байгуулалт болох бидний нэрлэж заншсан 40, 50 мянгат, 120 мянгатын орон сууцны хороолол, Энхтайвны гүүр, Налайхын зам зэрэг барилга, байгууламжууд ашиглалтад орж, манай иргэд үр өгөөжийг нь хүртэж ирсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод шинэ төв цэвэрлэх байгууламжийн энэхүү төсөл хоёр орны түүхийн хуудсыг нэгээр нэмсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад түлцэц болсон их бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэхүү төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх саарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орох учиртай. Энэ хоёр хоорондоо хүйн холбоотой төсөл юм. Эдгээр төслийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн ард иргэдийн ажиллаж, амьдрах орчин сайжрах юм гэдгийг хэлээд төслийг эхлүүлэх хоёр талын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсон  БНХАУ-ын Худалдааны яам, тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, НЗДТГ зэрэг хамтран ажилласан байгууллага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. 

Ерөнхий сайд надад цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг онцгойлон анхаарч, “толгойгоороо хариуцан” ажиллахыг даалгасан гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлээд цаасан дээрх төсөл бодит ажил болж байгааг тэмдэглэлээ.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн  инженеринг групп”-ийн түншлэл шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулжээ.

Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана. Төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах бөгөөд хоёр улсын ажилчдыг тэнцүү тоогоор ажиллуулна.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэлийн иргэд тав тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.

Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Лам (202.126.89.117)
    Энэ лам нар хаа сайгүй явж бхымөө.эсгий хийх газар гэгчл болжийндөө...
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 7 цаг 29 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 7 цаг 33 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 7 цаг 33 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 7 цаг 36 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 7 цаг 39 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 7 цаг 44 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 7 цаг 46 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 7 цаг 48 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 7 цаг 50 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 цаг 53 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 8 цаг 35 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 8 цаг 40 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 8 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 8 цаг 45 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 10 цаг 14 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цаг 22 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 10 цаг 25 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 10 цаг 26 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 10 цаг 28 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 10 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top