x

Цагдан хорих 461-р ангийн дарга, ажилтнуудыг хариуцлага алдсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөллөө 

Өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 23-ны орой ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хоригдоод байсан гавьяат хуульч Л.Бямбаа хорих байранд амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Түүнийг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгаж байсан билээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор ШШГЕГ-ын харьяа 461-р ангийн дарга, Харуул хамгаалалт хариуцсан дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын ажилтнуудыг ажлын байрны хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн ажилтнууд, ерөнхий эргүүл, ээлжийн дарга ажлын байран дээр хариуцлага алдсан, сонор сэрэмж алдсан, хяналтаа бүрэн дүүрэн тавиагүй зэрэг байдал тогтоогдсон тул ийнхүү хариуцлага тооцохоор болсон" гэлээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн 461-р ангийн хувьд ачаалал ихтэй, хоногийн 24 цагийн турш ачаалалтай ажилладаг гэдгийг тодотгосон юм. Мөн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, ямар хариуцлага алдсан үндэслэлээр энэхүү хариуцлагыг тооцож байгаагаа дэлгэрэнгүй тайлбарласангүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (103.26.193.164)
    Eр нь энэ монгол улсад амьд явах баталгаа алга даа хүн гэмт хэрэг хийж мөрдөнд суувал амиа алдана бас эх орноо хамгаална гэж тангараг өргөсөн цэрэг цаг бусаар амиа алдана үнэн зөв хөдөлмөрлөхөөр авч буй цалин амьдралд хүрэлцэхгүй гадаадад гарч ажилльe гэхээр шалгууруудад нь тэнцэхгүй хог түүж тушаахаар хог түүдэг нэр хоч авна Их Дээд сургууль төгсөөд ажил хайхаар ажил олдохгүй ирээдүй залуу хойч үe яаж амьдрана Харамсалтай
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • НЭХҮҮЛ (73.39.138.6)
    Тохирох арга хэмжээ ОГТ биш байна. Шоронд хийх ЁСТОЙ
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 7 цаг 29 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 7 цаг 33 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 7 цаг 33 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 7 цаг 36 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 7 цаг 39 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 7 цаг 44 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 7 цаг 46 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 7 цаг 48 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 7 цаг 50 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 цаг 53 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 8 цаг 35 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 8 цаг 40 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 8 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 8 цаг 45 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 10 цаг 14 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цаг 22 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 10 цаг 25 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 10 цаг 26 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 10 цаг 28 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 10 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top