x

"Майдар" хотын бүтээн байгуулалтыг дөрвөн үе шаттай төлөвлөжээ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дагуул хотуудын асуудлыг шийдэх шаардлагатай юм. Энэ үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй “Их Майдар” төслийн үйл явцтай танилцав.

Өнгөрөгч оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн юм.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн "Майдар хот" төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулагдана.

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.

Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон талаараа төслийн удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул ажлын хэсгийнхэнд танилцуулав.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увдисын суварга босгох аж.

Майдар бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай.

Бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурхныг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог гэнэ. “Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байна. Энэ ондоо багтаан бурханы бүтээн байгуулалтыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн Богдхан уулын өвөрт баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгджээ. 

Монголын нутгаар дайран өнгөрдөг Орос-Хятадыг холбосон төмөр зам ч ирээдүйн хотоос холгүй байршилтай тул тус хоттой шууд холбосон төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломжтой ажээ.

“Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байна. 
Майдар хот 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.178.211)
    Сайхан мэдээ байна. Ийм сайхан хотод амьдарчихаад булан тохойд нь шээгээд, нус шүлсээ хаяад л, гэртээ архидаж зодолдоод байхгүй тийм сайхан иргэнийг бид өнөөдөр хүмүүжнэ шүү!
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Ха ха (64.119.20.80)
    Монгол ялсан уу үхсэн нохойн оцгор
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.228.131.203)
    Ded buttseesee ehleed hushuu barisan bolhoor, naad tusul chen odo och hoishid ch butehgui niguurtai bgaamda. Ochij2 Hushuu shuu bur.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 7 цаг 31 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 7 цаг 35 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 7 цаг 35 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 7 цаг 38 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 7 цаг 41 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 7 цаг 46 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 7 цаг 48 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 7 цаг 50 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 7 цаг 52 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 7 цаг 55 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 8 цаг 37 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 8 цаг 42 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 8 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 8 цаг 47 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 10 цаг 16 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цаг 24 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 10 цаг 27 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 10 цаг 28 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 10 цаг 30 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 10 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top