ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болох ёстой ч ирэх сарын 18-н хүртэл хойшиллоо.
Хэргийг сануулбал, Өнгөрөгч оны наймдугаар сард ЗТХЯ-ны ажилчид нэгнийнээ аминд хүрсэн хэрэг гарсан. Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.
Уг хэргийн шүүх хурлыг өнөөдөр 10:00 цагт товлосон байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул шүүх хуралдааныг 2019 оны гуравдугаар сарын 18-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан ёсны мэдээлэл:
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлууллаа.



