x

“Баасан” ахын төрсөн өдрөөр III, IV хороолол орчимд 102 дуудлага иржээ

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнгөрөгч баасан гарагт III, IV хороолол орчимд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх үүрэг авч, дуут дохио хангинуулан гарав. Шөнийн 23:00 цаг болж байсан ч төв зам түгжрэлтэй, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст модны хоёр, хороолол, төмөр зам орчмын газрууд ордог. Дээрх газруудад согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулдаг 600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хэрэг зөрчил хамгийн их гардаг хоёр дүүргийн нэг юм байна. Иймээс нийслэлийн цагдаагийн газраас Сүхбаатар, Баянгол дүүргийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, хэрэг зөрчил, дуудлага мэдээллийг багасгах зорилгоор энэхүү шалгалтыг зохион байгуулжээ.

Нийслэлд өнгөрөгч онд гарсан зөрчил, дутагдлын талаар цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатар ингэж ярилаа. “Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд 25652 гэмт хэрэг бүртгэгдсэний 30 хувь нь архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг газрууд болон гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн. Дээрх газруудад зөрчил үйлдсэн 16 мянган иргэн эрүүлжүүлэгдэж, 118 хүн бие эрхтэн, эрүүл мэндээрээ хохирч, 19 хүн нас барсан харамсалтай тоо байна. Мөн 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, камерийн стандарт мөрдөөгүй, цагтаа хаагаагүй зэрэг зөрчил гаргасан 5381 аж ахуйн нэгжийг 430 сая төгрөгөөр торгож, 51 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан” гэв.

“Цэ” паб хяналтын камерын стандарт хангаагүй байв

Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа Н.Отгонбатад ирсэн мэдээллээр “Цэ” пабыг зорилоо. “Баасан” ахын төрсөн өдрөөр стрессээ тайлж яваа залуус цагдаа нарыг хөлчүү нүдээр гайхан харцгаана. “Цэ” паб насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн” гэх мэдээлэл ирсэн боловч үйлчлүүлэгчдийн бүртгэлд насанд хүрээгүй хүн алга. Манай цагдаа нар Америкийн цагдаа нар шиг нэгдсэн хяналтын систем таблетаар насанд хүрээгүй хүн үйлчлүүлж байгаа эсэхийг илрүүлэх боломжтой болсон гэнэ. Гэсэн ч “Өнөөх” таблет нь өөр цагдаад яваа тул бид ид шидийг нь харж чадсангүй. “Цэ” пабын хувьд тусгай зөвшөөрлөө хуулийн хүрээнд сунгасан, үйл ажиллагаанд нь ямар нэг зөрчил алга. Хяналтын камерын стандарт шаардлагыг хангаагүй учир энэ тал дээр цагдаагийн алба хаагчид зөвлөмж өгч, засаж сайжруулах хугацаа өгөөд гарсан юм. Энэ талаар цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатар “Бар, ресторан, паб, караоке захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрлөө авдаг. Бүрдүүлэх материалын жагсаалтад хяналтын камерын стандартыг тусгаж өгсөн байгаа. Хяналтын камер тухайн байгууллагад ямар нэг зөрчил, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Зөвшөөрөлгүй дэн буудалд зөрчлийн хэрэг нээв

Үүний дараа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлын талаар мэдээлэл богино долгионы станцаар ирлээ. Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Happy” дэн буудлын үйлчлүүлэгчид хувцсаа өмсөөд гарахыг завдаж байхад бид очсон юм. “Happy” дэн буудалд өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн аялал жуулчлалын газраас шалгалт хийхэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, лицензийг нь сунгахаас татгалзжээ. Гэвч дээрх буудал энэхүү шийдвэрийг үл тоон үйл ажиллагаа явуулж байгааг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм. “Happy” дэн буудалд Зөрчлийн тухай хуулийн 10.5 буюу Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хувь хүнийг тавин нэгж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээхээр болсон. Харин буудлын эзэн цагдаагийн алба хаагчид “Аргалаад өгөөч” гээд “Evok” архи өгөхийг завдсан юм.

Охиноо зодож буй хойд эцгийг баривчлав

Шөнийн 01:00 цагийн үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирлээ. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хойд эцэг нь охиноо зодсон, үстэж хана мөргүүлсэн байдалтай байв. Яг энэ байранд үүнтэй ижил дуудлага хоёр иржээ. “Ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдэгдэх үед төрсөн эх нь дэргэд нь байсан ч хүүхдээ өмөөрч, хүүхдийнхээ талд байж чаддаггүй нь элбэг” гэж нийслэлийн цагдаа Б.Билгүүн онцолж байлаа. Эргүүлийн албан хаагчид охиныг хүчирхийлэгчээс тусгаарлаж аюулын зэргийн үнэлгээ тогтоох асуулга авлаа. Зөрчлийн тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн л бол шууд хүчирхийлэгчийг баривчилдаг болсон. “Гомдолгүй” гээд маргааш нь авах боломжгүй болоод байгаа. Яг үүнчлэн хойд эцгийг цагдаагийн алба хаагчид баривчилж явлаа. Харин эхнэр нь хойноос нь ойр зуурын хувцас бариад гарч ирж харагдсан юм.

Согтуу эмэгтэйчүүдийг төрийн хамгаалалтад хүргэх явдал ихэссэн гэв

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо буюу модны хоёрын зам дагуу эргүүлийн цагдаа нар 23 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна. Эргүүлийн цагдаа Б.Гандуулгаас нөхцөл байдлыг тодруулахад “Баасан” ахын төрсөн өдөр гэдэг утгаараа хөл хөдөлгөөн, согтуугийн дуудлага, ачаалал ихтэй байна. Сүүлийн үед эмэгтэйчүүд, бүсгүйчүүд согтуурах явдал нэмэгдсэн. Эргүүлийн цагдаа нар тэднийг гэр бүлийнхэнд нь хүргэх, төрийн хамгаалалтад авах, эрүүлжүүлэхэд хүргэх арга хэмжээ авч байна. Мөн шөнийн цагаар гудамж талбайд шорлог шарж байгаа болон тамхи зарж буй ТҮЦ-нүүд согтуу хүмүүсийг олноор төвлөрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бий болгодог тал бий. Шөнийн 23 цагаас хойш ТҮЦ-нүүд хаалгаа барьдаг. Гэхдээ ТҮЦ дотроо амьдардаг гэх шалтгаанаар дотроосоо хаалгаа түгжээд, цагдаа нарыг явсны дараа цонхоо нээгээд худалдаа хийдэг хүмүүс ч олон байна. Тэдэнд зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж арга хэмжээ авдаг” гэсэн юм.

Энэ өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст нийтдээ 102 зөрчил, гомдлын дуудлага ирсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн энэ өдөр 140 дуудлага ирж байжээ.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tabarak Allah (182.160.3.155)
    Ажилийн долоо хоног бүрийн Баасан бямба Ням Даваа Мягмар Лхагва Пүрэв гаригуудыг архигуй ѳдѳр болгъё.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 9 цаг 4 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 9 цаг 8 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 9 цаг 8 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 9 цаг 11 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 9 цаг 14 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 9 цаг 19 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 9 цаг 21 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 23 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 9 цаг 25 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 9 цаг 28 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 10 цаг 10 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 10 цаг 15 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 10 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 10 цаг 20 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 11 цаг 49 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 11 цаг 57 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 12 цаг 0 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 12 цаг 1 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 12 цаг 3 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 12 цаг 5 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top