Энэ сарын 21-ний өдрийн 08:00 цагийн үед “Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд байрлах аж ахуйн нэгжийн харуулын байранд хүн гэмтсэн байна” гэсэн дуудлага мэдээлэл тус дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус байгууллагын харуул 50 настай эрэгтэй Г, 24 настай, эрэгтэй П нар нь ээлж солилцох үедээ “Цэвэрлэгээ хийсэнгүй” гэх шалтгаанаар хоорондоо зодолджээ. Улмаар тус байгууллагын харуул 50 настай Г хүндэвтэр гэмтэл авчээ. Нэгнээ гэмтээсэн уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.



