x

Манай галзуучууд эмнэлгээсээ оргожээ

ЖДҮ, 60 тэрбум хэмээх талцал дуусч, намрын чуулган хаагдав уу, үгүй юу хаврын улс төрийн синдром эхэллээ. УИХ-ын чуулган завсарлангуут УИХ-ын эрхэм гишүүд маань Шархадны эмнэлгээс оргосон галзуучууд шиг харсан болгоноо түйвээж, уяанаасаа алдуурсан ноход мэт хаа таарсан газраа сарьж явна. Монгол Улсыг Шанхайн цэргийн эвсэлд нэгтгэх тухай Х.Баттулгатан, У.Хүрэлсүхтэн нарын мөрөөдлийн араас залгаад “Ерөнхийлөгчийн засаглалд шилжих” тухай ярьж эхэллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгчийн засаглалд шилжих эсэхээр ард нийтийн санал асуулга явуулна” гэв. Ганц Х.Нямбаатар ч биш, цөөнгүй гишүүн энэ байр суурийг дэмжиж байгаа юм байна. Ингээд цөөхөн монголчууд “чонын амнаас гараад барын аманд” гэдэг нь боллоо доо. Юун МАНАН. Ганц залбирах юм энэ яриа галзуу хүний амнаас гарсан байгаасай л гэхээс...

Гэвч тун саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулна. Бидэнд буцах зам байхгүй” гэж мэдэгдсэн. Ингэхдээ яагаад ингэж яаравчлах болсноо тайлбарлаагүй. Харин олон нийт бол “ЖДҮ-чин гишүүдээр, 60 тэрбумын сүлжээгээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй” гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс болоод УИХ-ын түвшинд байгуулагдсан ажлын хэсгийнхэн хүртэл ам нээж чадахгүй өдий хүрсэн юм шүү дээ. Гэтэл Шархаднаас оргосон баахан галзуучууд “Ерөнхийлөгчийн засаглалтай болно” гэчихсэн дэвж явна. Галзуучуудаа байранд нь тавихгүй бол улсаараа галзуурах нь.

Сануулахад, Үндсэн хуулийн өөрчлөлт бол өнөөдөр яригдаж байгаа шинэ сэдэв биш. 2000-аад оноос хойш арав гаруй жил нийгмийн хэлэлцүүлэг болж яваад сүүлийн хоёр парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж оруулж ирсэн. Алинд нь ч засаглалыг өөрчлөх, парламентын засаглалаас татгалзах тухай байгаагүй. Шүүмжлэл дагуулаад байгаа ч гэсэн МАН-ын боловсруулсан, Д.Лүндээжанцангаар анхуулсан ажлын хэсгийн төсөлд Ерөнхийлөгчийн засаглалын тухай нэг ч үг байхгүй. Харин ч яаж ийгээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах, Засгийн газрын бие даасан байдлыг хангах, УИХ-ын хяналтын үүрэг функцийг чадавхижуулах тухай л байгаа. Гэтэл хаанаас гараад ирсэн “Ерөнхийлөгчийн засаглалтай” болох вэ? Бас юун ард нийтийн санал асуулга явуулах болчихов?

Жишээ нь манай парламентын галзуугийн эмнэлэг шиг болсонд галзуучуудыг дэвшүүлсэн нам, сонгосон олонхи нь буруутай болохоос биш парламентын тогтолцоо буруугүй. Харин ч эрүүл нь галзуугаа бага ч атугай дарж явахын тулд “олонхийн засаглал” гэж юм байдаг. Мэдээж өнөөдрийнх шиг галзуучууд нь дийлээд эхлэвэл сүйрэл рүүгээ явж байгаа нь тэр л дээ. Гэвч тэглээ гээд “нэг галзууг” дээрээ залчихаад боол нь болох нь дээр гэсэн үг биш.

Жишээ нь Н.Энхбаяр Монголын хаан байсан, Ц.Элбэгдорж хаан байсан гээд төсөөлсөөд үз дээ. Тэгвэл бид энэ хүмүүсийн буулгаж чадах байсан болов уу? Путин, Назарбаев хоёр жишээ нь хэд дэх жилдээ дарангуйлж байна. Эсвэл Х.Баттулга, У.Хүрэлсүх Монголын хаан болно гээд төсөөлөөд үз. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд үүнээс дээр сонголт бидэнд олдохгүй. Ерөөсөө манай байгаа потенциаль нь ийм. Олдох байсан ч “ард түмэн” тэрнийг нь олж тодруулж, дэмжиж сайшааж чадахгүй. Тиймээс ядаж л “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардын үгэнд итгээд парламентын засаглалаа өмөөрөөд байгаа юм.

Ц.Элбэгдоржийн сүүлд баахан сэтгүүлчийг тойруулж суулгаад ганцаараа ярьсан зүйлээс нэг л зүйл үлдсэн. “Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч болсноор хэн Ерөнхийлөгч болох, хэн болохгүйг сайн ойлгуулж өглөө” гэсэн. Түүнээс илүү бас нэг зүйл бол Монголын түүхийн сүүлийн 27 жилд төрийн тэргүүн байсан нөхөд, ялангуяа сүүлийн гурав нь “Монголд Ерөнхийлөгчийн засаглал огт зохихгүй ээ” гэдгийг хамгийн тодоор харуулсан биш үү. Харин манай галзуучууд юу ярих гээд юу яриад явна?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (150.129.141.163)
    ЭНЭ НЭГ СЭМҮҮН ГЭГЧ БИЧЭЭД Л БАЙХ ЮМ.БИЧСЭН ЮМ БААВАР,ЭБА НАРЫН ТООДГОР Л ХАРАГДАХ ЮМ.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.26.139)
    нэг хулгайчыг нөгөөгөөр солих үйлдэлд өөр ямар үр дүн хүлээх билээ. бараг 30 жилийн туршид ийм байдлаар явлаа гол нь өмнөх нь ч тэр дараагийнх нь тэр хулгайч гэдэг асуудал нь байна шүүүдээ. монголд уул эрүүл ухаанаар сэтгэдэг хүн байгаа гэж найдах юм даанч тэр хүмүүс хэтэрхий аминч үзэлтэй эсвэл над падгүй, яавал ч яаг гээд шийдцэн хүмүүс байдаг юмуу. одоо энэ АН МАН МАХН гээд зөвхөн хулгайчдаас бүрддэг бүлэглэлүүдийг нэг ч хүн үлдээлгүй төр нийгмээс зайлуулах цаг болсон тэнд сайн хүн бий байх гэвч сайны ард нуугдах муу нь дэндүү олон.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • RIP (202.55.188.37)
    күэ нээрээ галзуу хүн шиг л юм бичих юм аа даа, сэтгүүлч хүн байж төвийг сахисан, хөлөөрөө явж эрэл хайгуул хийсэн нийтлэл, сурвалжлага бичиж болдоггүй юм уу, нэг дэлгэцийн ард суугаад хэдэн үсэг холбоод... уншиж дуусгаад надад юу үлдэв гэж бодсон шал хэрэггүй тулга тойрсон хэрүүл уншчихлаа. хайран цаг цуцу
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
    • моноолчууд
      чи ойлгохыг хvссэнгvй л дээ, бидэнд ард тvмэнд еренхийлегчийн засаглал огт хэрэггvй л гэж байна, яг одоогийн энэ еренхийлегч шиг нехер байвал Монгол тэгээд л хvчирхийлэл дампуурал сэтгэцийн доройтолруугаа нэгмесен явна гэсэн vг хэлжээ!
      2019 оны 02 сарын 22
  • Иргэн (59.153.87.172)
    Очирбат гэж ховдгийн гай, Багабанди гэж бээжин хав, Элбэгдорж гэж юм үзээгүй луйварчин хошгоруулагч, Баттулга гэж мэдлэггүй, хүн хэрэгээс мултарч одоо 7 хэмжихгүй элдэв болчимгүй юм яриад дэлхийн доог болох гээд МАНАН-аас дэвшүүлж байгаа хүмүүс нь өөр сонголтгүй нэг иймэрхүү ухаалаг боловсролтой эх оронч аавын хүү, ээжийн охид зөндөө байгаа олохгүй л байна даа
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Yugaa bichsen setguulch ve Galzuu yumuu (202.179.24.46)
    {azakstan Russia mash erchimte hugjij baigaa shinjleh uhaan techlogiin huvd bolovrosliin salbart baruuniihan atraarhaad daranguilaliin zasaglal geheer uur yum muulj meddeggyi yum. Daanch nuguu 2n Russia Kazakstan ulsdaa amin chuhla heregtei buguud songuuliar 70-80 huvtai yaldag ard tymnii batar yum. Amerikuud 49 huvtai gardag bolohoor ataarhaad ueheh geed manaihan teriin buruu oilgood gyiheed baidag.
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • П (202.126.89.126)
    Ард нийтийн санал асуулгын хууль гэж бий энэ хуулийг ашиглаж үзээгүй байгаа энэ хуулиар аль засаглалыг дэмжиж байна гэвэл тархиа угаалгасан харанхуй масс ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих магадлал маш өндөр үүнийг наад галзуучууд чинь тооцсон байгаа
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
    • ард нийтийн санал асуулгыг яг одоогийн энэ 3 терийн тэргvvн байсан цагт хааш нь ч мушгиж болох асуудал учраас хэрэггvй дээ
      2019 оны 02 сарын 21
  • Зочин (122.201.28.13)
    Тэд эхлээд Гүйцэтгэх засаглалийн эрх мэдлийг булаан авсан -Тэд эрх баригч намын удирлагыг бас булаан авсан-Тэд хууль тогтоох, хянах, гүйцэтгэх засаглалд байгаа шуналтай хүн бүрийг ЖДҮ-н мөнгөөр худалдан авсан- Тэд Хууль тогтоох байгууллагын удирдлагыг хар мэдээлэл тараан хөөргөн олны дэмжилгэтэйгээр ордоны хувилдаан хийн булаан авсан - Тэд одоо хууль шүүхийн байгууллагад ажиллаж байгаа өөрсдөд нь хэрэг үүсгэн шалгаж байсан, байгаа хүмүүсийг дайрч давшилж байна -Тэд энэ зорилгодоо хүрэх юм бол үндсэн хуулийг өөрчлөх замаар дарангуйлал тогтоох, улмаар МОНГОЛЫГ минь ломбарданд тавин их хэмжээний өрөнд оруулан хорлох гэж байна. Үүнийг яаж энэ ой санамжгүй сүгсэлзүүрүүдэд ойлгуулах билээ. Арга чарга байна уу үгүй юу??? Монголыг БИ ЭХ ОРОНЧ гэж өөрсдийгөө өргөмжилсөн өлөн лаларууд үгүй хийх нь
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
    • та яалт ч vгvй vнэнийг хэлжээ
      2019 оны 02 сарын 21
    • B
      Oi sanamjgui sugselzuuruud gej unen heljee
      2019 оны 02 сарын 21
    • Uul-Uul
      tuunees iluu unen gej baihgui tiimees bid temtseh heregtei
      2019 оны 02 сарын 21
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 50 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 51 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 53 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 53 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 54 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 55 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 56 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 57 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 58 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 59 мин Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа 1 цаг 0 мин Нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг яаралтай хэлэлцүүлнэ 1 цаг 1 мин Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла 1 цаг 2 мин Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 4 цаг 23 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 4 цаг 28 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 4 цаг 31 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 4 цаг 33 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 8 цаг 2 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 8 цаг 3 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 8 цаг 4 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top