2019 оны нэгдүгээр сарын Үндэсний статистикийн газрын мэдээгээр Халдварт өвчнөөр өвчлөгчид 3700 болж, өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар өсжээ. Өвчлөл ийнхүү нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 379 (39.6%), гонококкт халдвар буюу заг хүйтэнээр өвчлөгчид 140 (36.3%), цусан суулгаар өвчлөгчид 40 (15.3%), сүрьеэгээр өвчлөгчид 22 (7.9%), трихомониазаар өвчлөгчид 23 (6.9 % )-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 127 буюу 3.8%-аар, тэмбүүгээр өвчлөгчид 102 (17.5%), мөөгөнцрөөр өвчлөгчид 13 (8.2%), вирүст хепатитаар өвчлөгчид 10 (20.4%)-аар буурсан байна.
Улаанбаатар хотод 2019 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 268 байна.
Эх сурвалж: ҮСХ



