x

АТГ: Хууль бус тогтоол, шийдвэрийг хүчингүй болгов

Хуулиар эрх олгогдоогүй этгээд татвар, төлбөр, хураамжийн хувь, хэмжээг тогтоох, өөрт олгогдоогүй эрх эдлэх, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэд, аж ахуй нэгжээс төлбөр, хураамж авч Төрийн санд бүртгэлгүй дансанд төвлөрүүлэх зэрэг зөрчлүүд аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд түгээмэл байна.

Авлигатай тэмцэх газраас дээрх хууль бус тушаал, шийдвэрүүдийг Авлигын эсрэг хуульд заасны дагуу хянан үзэж, авлига гарах нөхцөл, боломж бүрдүүлсэн гэж үзэн хүчингүй болгуулах арга хэмжээг шат дараатай авч буй юм.

Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтооно”, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 7.3-т “Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тус тогтооно” гэж заасныг тус тус зөрчиж Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” 31 дүгээр тогтоолоор ус, рашаан, ан амьтныг эзэмших, хөрс, байгаль ариутгах гэх мэт 31 төрлийн тэмдэгтийн хураамж хэмжээг 2000-420000 төгрөгийн хооронд тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хуулиар Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоох ёстой төлбөрийн хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тогтоожээ.

Хэнтий аймгийн хэмжээнд 15 тогтоолыг хүчингүй болгох албан бичгийг Авлигын эсрэг хуулийн хүрээнд хүргүүлсэн ба одоогоор аймгийн ИТХ, ИТХТ-ээс гаргасан дараах тогтоолуудыг хүчингүй болгож хариу ирүүлсэн байна. Үүнд:

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” 31 дүгээр тогтоол,

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” 31 дүгээр тогтоол,

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны4 дүгээр сарын 25-ны өдрийн “Мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 49 дүгээр тогтоол,

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 58 дугаар тогтоолоор 2013 оны 04 сарын 25-ны өдрийн “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох болон журам батлах тухай” 47 дугаар тогтоол,

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 59 дугаар тогтоолоор 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Малын үржлийн ажил үйлчилгээний төлбөрийг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 8 цаг 50 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 8 цаг 54 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 8 цаг 54 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 8 цаг 57 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 9 цаг 0 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 9 цаг 5 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 9 цаг 7 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 9 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 9 цаг 11 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 9 цаг 14 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 9 цаг 56 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 10 цаг 1 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 10 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 10 цаг 6 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 11 цаг 35 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 11 цаг 43 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 11 цаг 46 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 11 цаг 47 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 11 цаг 49 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 11 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top