x

1958 онд Мао даргын тушаалаар барьж өгсөн Спортын ордныг шинэчлэн байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019.02.18-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэнд хүргээд, БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж ирсэнд Элчин сайдын хувь нэмэр өндөр байсныг цохон тэмдэглэлээ. 

“Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2017-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г байгуулсан. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг, Тусгай тэтгэлэгт хөтөлбөрт жилд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байгаа аж.

Мөн Хятадын Засгийн газрын 300,0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байгаа юм. Эдгээрийг шуурхай ашиглалтад оруулахад яам онцгой анхаарч байна гэв. 

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд харилцан соёлын өдрүүд зохион байгуулах, 2020 оны олимпыг угтан баг тамирчид, дасгалжуулагчдыг богино хугацааны бэлтгэл сургалтад хамруулах, БНХАУ-ын Мао Цзедун даргын тушаалаар Монгол Улсад 1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ. 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт сайдаар томилогдсонд баяр хүргэж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэнд хүргэлээ. 

Тэрээр 2019 он манай хоёр орны хувьд чухал он юм. 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилна. Энэ нь “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь удаагийн дээд хэмжээний айлчлал юм. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Спортын салбарынхны тавьсан асуудалд удахгүй таатай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Хүмүүнлэгийн хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 8 цаг 51 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 8 цаг 54 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 8 цаг 55 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 8 цаг 57 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 9 цаг 0 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 9 цаг 5 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 9 цаг 7 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 9 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 9 цаг 11 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 9 цаг 14 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 9 цаг 56 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 10 цаг 1 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 10 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 10 цаг 6 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 11 цаг 35 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 11 цаг 43 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 11 цаг 46 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 11 цаг 47 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 11 цаг 49 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 11 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top