Гадаад харилцааны яам, “Дэлхийгээр Аялагчид Ворлд Вандерерс” ХХК-ийн хооронд хилийн дээс алхаж, гадаад улсыг зорьж буй монгол иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэх, хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд ГХЯ-наас АНУ болон БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны цар хүрээг өргөжүүлэх, гадаадад зорчих иргэдэд албан ёсны мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг түгээх, “Үүргэвчтэй аялал – 2” нэвтрүүлгийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
“Дэлхийгээр аялагчид ворлд вандерерс” групп нь олон нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, 500 гаруй мянган дагагч гишүүдтэй юм.



