x

Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтыг зохион байгуулна

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Гамшгаас хамгаалах сургуулилтыг газар хөдлөлтийн аюул занал, цагийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм. Мөн нүүн шилжих дадлага сургуулилт хийнэ. Аливаа гамшиг, газар хөдлөлтийн чичиргээ болсны дараа барилга байгууламж, орон сууцны барилгаас ард иргэдийг аюулгүй цэг талбайд шилжин байрлах тухай зөвлөмжийг хүргүүлж энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа бүх иргэд нүүн шилжих дадлага сургуулилтад хамрагдана.

Улаанбаатар хотын аюулгүй цэг талбайг нийслэлийн ИТХ-аар тогтоосон. Үүнд 40 гаруй цэг байгаа. Өмнөх сургалтад ихэвчлэн аж ахуй нэгж, албан байгууллага хамрагддаг байсан бол энэ удаагийн сургалтад иргэдийг бүгдийг хамруулах юм. Ингэхдээ иргэдэд газар хөдлөлтийн үед хэрхэн биеэ хамгаалах зөвлөмж хүргэнэ. Мөн тухайн орон сууцнаас гараад ямар чиглэл, маршрутаар явж цэг талбайд очих талаар газрын зураг гаргах юм. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хагас өдрийн хугацаанд уг сургалт зохион байгуулагдана. Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм. Нүүлгэн шилжүүлэх сургуулилт төвийн 6 дүүрэг тус бүрт аюулгүй байрлах сонгогдсон цэгт хийгдэнэ. Мөн эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалтыг зохион байгуулах юм. Мөн нийслэлд байгаа томоохон нэгдсэн эмнэлгүүд, төрийн, цэргийн эмнэлгүүдийг хээрийн эмнэлэг дэлгэж, бэлэн байдлыг шалгах юм. Газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн үед шат шатны байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах нь уг сургалтын томоохон зорилго юм.

Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр шат шатны сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Мөн ОБЕГ-ын зүгээс НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын албанд хамтран ажиллах санал хүргүүлэх юм. Тус байгууллагын дэргэд 11 кластерын төлөвлөгөө байдаг. Гамшгийн үед хамтран ажиллах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж, цаашид төлөвлөгөөг зохион байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалт иргэдийн оролцоонд тулгуурласан Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан сургалт болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 8 цаг 51 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 8 цаг 55 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 8 цаг 55 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 8 цаг 58 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 9 цаг 1 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 9 цаг 6 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 9 цаг 8 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 10 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 9 цаг 12 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 9 цаг 15 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 9 цаг 57 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 10 цаг 2 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 10 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 10 цаг 7 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 11 цаг 36 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 11 цаг 44 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 11 цаг 47 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 11 цаг 48 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 11 цаг 50 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 11 цаг 52 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top