x

Замын-Үүдэд албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байжээ

Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоохыг Авлигатай Тэмцэх Газраас үүрэг болгов.

Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна”, 29.8-д “Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална” гэж заасан байдаг.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагуудын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэх үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.

Төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн сүүлийн 3 жилд хилээр нэвтэрсэн тоон мэдээлэл

Тээврийн
хэрэгслийн
дугаар

Эзэмшигч

Он

Хил нэвтэрсэн тоо

1

ОООЗДГО

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ

2016

90

2017

182

2018

111

2

0056ДГА

УБТЗ ХНН-ийн Замын-Үүд өртөө

2016

9

2017

26

2018

53

3

0800ДГО

Дорноговь аймгийн прокурорын газар

2016

333

2017

214

2018

125

4

0877ДГО

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ

2016

202

2017

259

2018

217

5

1663ДГО

Замын-Үүд сумын захирагчийн ажлын алба

2016

154

2017

199

2018

171

6

0381УНҮ

Замын-Үүд ЭЗЧБ-ийн захирагчийн ажлын алба

2016

127

2017

204

2018

17

7

2009ДГО

Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК

2016

3

2017

62

2018

240

8

6990ДГА

Цайны зам тревел ОНӨГ

2017

90

2018

295

9

9265ДГО

Онцгой байдлын хэлтэс

2016

216

2017

66

2018

234

10

1193ДГА

Замын-Үүд дэх гаалийн газар

2016

274

2017

322

2018

262

11

1919ДГА

Замын-Үүд дэх гаалийн газар

2016

303

2017

372

2018

303

12

3631ДГО

Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг

2016

154

2017

225

2018

173

13

5791УБЛ

Хилийн мэргэжлийн хяналтын алба

2016

219

2017

233

2018

140

14

7325УНЛ

Хилийн мэргэжлийн хяналтын алба

2016

3

2017

75

2018

77

15

7115ДГА

Хилийн мэргэжлийн хяналтын газар

2017

3

2018

54

16

9ООЗДГО

Замын-Үүд дэх ГИХГ

2017

75

2018

222

17

923ОДГО

Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэс

2016

220

2017

225

2018

204

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 8 цаг 54 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 8 цаг 57 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 8 цаг 58 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 9 цаг 0 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 9 цаг 3 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 9 цаг 8 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 9 цаг 10 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 12 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 9 цаг 14 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 9 цаг 17 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 9 цаг 59 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 10 цаг 4 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 10 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 10 цаг 9 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 11 цаг 38 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 11 цаг 46 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 11 цаг 49 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 11 цаг 50 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 11 цаг 52 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 11 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top