Завхан аймгийн Тэс суманд гарсан галын улмаас эгч дүү хоёр гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн мөрийг тодруулбал, тус сумын Зүр багийн зургадугаар гудамжинд иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага 2019 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11.08 цагт гал унтраах ангид ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн долоон аврагч шатаж буй гэрийг 20 минутын дотор унтраасан авч харамсалтай нь, гал түймэрт долоон настай эмэгтэй Н, хоёр настай эрэгтэй Н нар өртөн амиа алдсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.



