ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Аэрофлот” компани ирэх зун Москва-Улаанбаатарын чиглэлд том онгоц нисгэх болсон талаар тус компанийн Скандинав-Финландын бүсийн төлөөлөгчийн газар мэдээлжээ.
Тодруулбал, “Аэрофлот” компани олон зорчигч тээвэрлэх зорилгоор жилийн оргил үе буюу зургадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 30-ны хугацаанд Москвагийн “Шермьетево” онгоцны буудал-Улаанбаатар хотын “Чингис хаан” онгоцны буудал чиглэлд “Боинг” 737-800 нисэх онгоцны оронд “Аirbus” A330-200 онгоцоор өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.
Ингэснээр Москва-Улаанбаатар чиглэлд 2012 оноос хойш анх удаа оргил үеүүдэд багтаамж сайтай агаарын хөлөг иргэдэд үйлчилж эхлэх нь.




