НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр өчигдөр орон даяар шууд явагдлаа.
Тохиролд 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан ба энэ хугацаанд нийт 36,129,645 баримт хэвлэгдсэнээс 23,905,820 баримт системд бүртгэгджээ.
НӨАТ-ын урамшуулал олгох хэмжээнд энэ удаагийн тохирлоос эхлэн өөрчлөлт орсон байна.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрхтэй болжээ. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожихоор өөрчилжээ.
Энэ удаагийн тохирлоор 08696606 дугаар гарч:
30 мянган төгрөгийн азтан 23,771
100 мянган төгрөгийн азтан 2,415
1.0 сая төгрөгийн азтан 213
5.0 сая төгрөгийн азтан 28
10.0 сая төгрөгийн азтан 1 тодорч нийт 26.428 азтан тодорлоо.
Харин супер сугалааны тохиролд 50 сая төгрөг хожих байсан ч азтан тодорсонгүй. Тиймээс шинэчлэгдсэн журмаар ирэх сарын супер азтан тодорвол 50,0 сая төгрөг дээрээ 10,0 сая төгрөг нэмж авах эрх үүслээ.



