x

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэхэд 2 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Удирдан зохион байгуулах хорооны үйл ажиллагааны мэдээллийг сонслоо. Мэдээлэл танилцуулгыг нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа Тэргүүлэгчдэд танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн нэршлийг таван удаа сольж, ойг зургаан удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хотын цагтай болсон, нийслэлийн тохижилтыг сайжруулах, түүнд хувь нэмэр оруулсан байгууллагуудыг урамшуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Ширээ цагаан нуурт гэрэлт хөшөө босгох, явган зорчигчийн нүхэн гарц хийх, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хөшөө дурсгалын цогцолбор орчмыг тохижуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байжээ. Тухай бүрт төсвөөс хөрөнгө гаргаж байсан, тухайлбал 2014 онд 2.3 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Тэгвэл энэ онд 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн ЗДТГ, түүний харьяа байгууллагууд болон иргэдээс санал авч, зургаан бүлгийн нийтдээ 114 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, нийслэлийн иргэдэд хандсан 10, бүтээн байгуулалтын 26, соёл урлагийн 36, ёслол хүндэтгэлийн 39 арга хэмжээ зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс төлөвлөгөө гаргажээ. Мөн хот тохижилтод онцгойлон анхаарч, олон улсыг хамарсан урлагийн тэмцээн зохион байгуулна. Мөн хороо, дүүргийн орчны тохижилт, цэвэрлэгээтэй холбоотой уралдаан зохион байгуулах юм байна.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, хариулт авлаа.

Тэргүүлэгч  Н.Батсүмбэрэл:  -380 жилийн ой бусад тэмдэглэлт арга хэмжээнээс ямар онцлогтой вэ. Ойн хүрээнд ажлын хэсгийнхэн сард 1-2 ажил хийнэ гэж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ямар ажил хийсэн бэ. Нийслэл 152 хороотой. Гэтэл арга хэмжээнд 10 хороог л оруулсан байна. Хэн гэдэг төлөөлөгчийн санал вэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудыг болиулах хэрэгтэй. Гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн, байшин хороололд ногоон төгөл байгуулна гэжээ. Энэ бол хотын хийх ёстой ажил. Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сайжруулж, гудамж талбайг угаана гэсэн байна. Энэ ч өдөр тутам хийх ажил. Үүнийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд оруулах шаардлагагүй. Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сайжруулахын оронд гэр хорооололд гэрэл нэмэх хэрэгтэй. 380 жилийн ойн уриа, лого юу байх вэ?

Ш.Анхмаа: -Харьяа газруудаас санал авсан. Хотын ирээдүйн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлсэн онцлогтой. Олон санал ирүүлснээс шүүж, төлөвлөгөө гаргасан. Мөн баяр наадмын тоглолтыг цомхон болгож, бага төсөвт багтааж хийхээр болж, нийгмийн хөгжил тал руу олон ажил хийхээр төлөвлөсөн.

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: -Төсөв батлах үеэр хороодод цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг тусгасан. Тэгэхээр үүнийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын жагсаалтад оруулах шаардлагагүй. 380 жилийн ойн онцлог харагдахгүй байна. Хотын ойд зориулж хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг юунд зарцуулах юм бэ?

Ш.Анхмаа:  -Ойг тэмдэглэх хүрээнд ирсэн ажлууд нэлээд өргөн цар хүрээтэй, төсөв их шаардсан. Тиймээс чухлаас нь эрэмбэлж байгаа. Тухайлбал, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна.

Тэргүүлэгч Б.Батнасан: -Дүүргүүдэд ямар ажил хийх юм бэ. Төсөвлөсөн хоёр тэрбум төгрөгийн хэдэн хувийг бүтээн байгуулалтад зарцуулах юм. Төсвийн задаргаа байна уу.

Ш.Анхмаа: -Бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр: -Ойг тэмдэглэх ажлын хүрээнд  эрдэмтэн судлаачдын дунд нийслэлийн түүхтэй холбоотой эрдэм шинжилгээний хурлаа явуулж, иргэдэд танилцуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан: -Тогтмол хийдэг ажлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын жагсаалтад оруулсан байна. Ямар учраас оруулсан юм бэ. Гэрлэн дохио байршуулах, замын тэмдэглэгээ тавих, ЕБС-ийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавих, сургалтын чанарыг дээшлүүлэх, автобусны буудлын жишиг зогсоол байгуулах зэрэг бол байнга хийх ёстой ажил. Эдгээрийг заавал оруулах ёстой юм уу? 

Ш.Анхмаа: -Бид өмнө нь байгаагүй амжилтаа дээш нь ахиулахаар арга хэмжээнд оруулсан. Нийслэл сургалтын чанараар улсын хэмжээнд есдүгээрт жагсдаг байсныг өнгөрсөн хугацаанд долдугаарт эрэмблэгддэг болгож ахиулсан. Энэ үр дүнг ахиулахын тулд сургууль боловсролын байгууллага руу хандсан ажлуудыг оруулсан.

Үүний дараагаар Тэргүүлэгчид саналаа хэлэв. Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Ойн хүрээнд Улаанбаатар хотод байгаа хуучны түүхийн дурсгалт нэг байшинг тохижуулах саналыг оруулах нь зүйтэй. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ажлыг жагсаалтаас хасах ёстой. Аюулгүй хот байгуулах зорилт дэвшүүлсэн. Үүнийг дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хотын ойг үлдэх юмтай тэмдэглэх ёстой. Хотын төсөв мөнгийг үрэлгэн зүйлд зарцуулж болохгүй” гэв. Харин Тэргүүлэгч Б.Батнасан дүүрэг тус бүрт бүтээлч нэг ажил хийх нь зүйтэйг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Улаанбаатар хотын 380 жилийн түүх бол үе үеийн богдууд, шашин соёлын уламжлалтай холбоотой баяр. VIII богд Жавзундамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой бас энэ жил тохиож байгаа. Үүнийг бид нийслэлийн ойтой нэгтгэж байгаа. Тиймээс Гандантэгчинлэн хийд орчмын цэцэрлэгийг тохижуулж, амралт зугаалгын төв болгохоор ажиллаж байна. Энэ оныг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласан. Тиймээс иргэдийн оролцоог сайжруулж, саналыг нь бодлого шийдвэрт тусгахад анхаарч байгаа” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан ном хэвлэн тараах, баяр наадам зохион байгуулж төсвийн хөрөнгийг үргүй зарцуулахгүй, түүх соёлоо гадаад, дотоодод сурталчилсан ажил хийх ёстой. Төлөвлөгөөнд тусгасан нийт ажлын 20-30 хувь нь энэ чиглэлийн ажил байх хэрэгтэй. Даншиг наадмыг зохион байгуулахад энэ жил хөрөнгө зарцуулахгүй. Ойн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа  ухамсарлаад нийслэлийн бодлогыг дэмжин ажиллахыг уриалж байна” гэв.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөнд хурлаас гаргасан саналыг тусгаж,  Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар танилцуулахыг үүрэг болгож чиглэл өглөө.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ард тvмэн (103.26.195.95)
    ямар ч ард олны амьдралд хэрэггvй мэдэх мэдэхгvй баяр тэмдэглэж херенге vрэх шаардлагагvй. Ойн арга хэмжээ баяр еслол гэдэг нь цеехен хэдэн дарга нар болон тvvнд vйлчилдэг хэдэн туслахуудын л хэмжээнд болж енгердег. Тэд л баяр гэж баахан ууж идэж нэгнээ дулдуйдаж шагнаад л енгерч байгаа харагддаг. Тэр богдын ойгоор хvртэл яах нь болоо. Еер бидний татварын менге херенгийг зарчихмаар юм олдохгvй байгаа юм байхдаа. Тvvний оронд тvvхийг нь хойч veдээ сурталчилах эрдэмтэн тvvхчдийн бага хурал сурталчилгаанд анхаараад л боллоо ш дээ . Наад ой найр наадмаа больчихвол яанаа . 380 жилийн емне яаж эхлvvлсэн юу болж одоог хvрсэн тvvхээ л сурталчилбал болоо та нар баяр гэж бужигнах илvv!!!
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 10 цаг 2 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 10 цаг 59 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 13 цаг 51 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 14 цаг 9 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 16 цаг 20 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 16 цаг 32 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 16 цаг 41 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 16 цаг 55 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 17 цаг 0 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 17 цаг 19 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 17 цаг 38 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top