x

Хайс хашаа мөргөсөн хохирлыг барагдуулсан ч засварлахгүй байна

Нийслэлд 2018, 2019 оны нэгдүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71, бусад хэлбэрээр 17, нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн 118,484,207 төгрөгийн хохиролтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7% буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгийн хохирлыг засвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн 8 аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж, хохирлыг бүрэн барагдуулсан боловч байх ёстой хайс, хашилтыг шинэчлэн байрлуулахгүй гүйцэд биш чанар муутай сэргээн засварладаг зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаа зэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.

Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг ... улсын дугаартай Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн байх бөгөөд тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон, “Ачит билгүүн ХХК”-ийн үнэлгээгээр 425,000 төгрөгний хохирол тогтоолгон нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан ч одоо хүртэл засварлаагүй байна.

Замын цагдаагийн газар нь зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон, хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан байх боловч хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 12 цаг 51 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 13 цаг 48 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 16 цаг 40 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 16 цаг 58 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 19 цаг 9 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 19 цаг 21 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 19 цаг 30 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 19 цаг 44 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 19 цаг 49 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 20 цаг 8 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 20 цаг 27 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top