x

Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын 1-нээс эхлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулахыг үүрэг болгосон.

Үүнд Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг багтсан юм.

Ерөнхий сайдын үүргийн дагуу өнөөдөр /2019.02.15/ Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар, УСУГ-ын дарга Ц.Төрхүү нар "Төв цэвэрлэх байгууламж" дээр ажиллалаа. 

Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнөх бэлтгэл ажил болох орц гарц гаргах, газар чөлөөлөх, төмөр замын гарам гаргах зэрэг асуудлуудтай энэ үеэр танилцаж, ирэх гуравдугаар сарын 01-нээс барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг шалгасан байна.

Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 метр/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 10 цаг 32 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 10 цаг 35 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 10 цаг 36 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 10 цаг 38 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 10 цаг 41 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 10 цаг 46 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 10 цаг 48 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 50 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 10 цаг 52 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 цаг 55 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 11 цаг 37 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11 цаг 42 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 11 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 11 цаг 47 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 13 цаг 16 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 13 цаг 24 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 13 цаг 27 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 13 цаг 28 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 13 цаг 30 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 13 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top