Өнөөдөр болон маргааш Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр "Ulaanbaatar City Tour" буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Хотын аяллын автобус жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай руу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үйлчилнэ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.