Авлигатай тэмцэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой байдаг. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 35800 орчим мэдүүлэг гаргагч ХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц 96,5 хувьтай байна.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүх, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймаг, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХОМ-ээ бүрэн бүртгэж дуусжээ.
Харин өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагт ХОМ хүлээн авах https://meduuleg.iaac.mn цахим систем хаагдана. Иймд хуулийн хугацаанд мэдүүлгээ гарган бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа.