x

Сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд 59,985 зорчигч тээвэрлэжээ

Үйлдвэрийн газрын захирлын 2019.02.01-ний өдрийн А/46 дугаар тушаалаар сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарь, ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан. Мөн нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүд нь амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг тус тус батлуулж ажилласан. 

Хуваарийн дагуу нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүд нь 2019.02.05-ны өдрийн 08:00 цагаас 2019.02.10-ны өдрийг дуустал хугацаанд улс, хот хоорондын зорчигч, ачаа тээврийн хэвийн үйл ажиллагааг, давхардсан тоогоор 339 ажилтан, албан хаагчдын бие бүрэлдэхүүнтэйгээр хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, байнгын хяналт тавьж ажилласан.

Захирлын 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн А/26 дугаар тушаалаар “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулан, зохион байгуулах зааварчилгаа” батлагдсан. Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Зорчигч тээврийн тасгийн мэргэжилтнүүд баярын өдрүүдэд ажиллаж, Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төв, салбарын дарга, тээвэр зохицуулагч нарт зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн аюулгүй байдал, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлж, дээрх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар заавар, чиглэл өгч ажилласан.

2019 оны хоёрдугаар сарын 05-10-ны өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүл, жижүүр нь төв байрны Хөдөлгөөний удирдлагын өрөөнд байрлаж ажилласан бөгөөд хариуцлагатай эргүүлүүд Улаанбаатар хотын Зорчигч тээврийн болон Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд гэнэтийн шалгалт хийж, жижүүрт гарч буй ажилтнуудад үүрэг даалгавар өгч ажилласан. Шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй болно.

Мөн Төвийн захирлын 2016 оны А/305 дугаар “Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам”-ыг Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга нар болон бусад холбогдох ажилтнууд дагаж мөрдөн, бүдүүвчийн дагуу мэдээллийг шуурхай дамжуулж ажилласан.

“Хариуцлагатай эргүүл, жижүүрийн ажиллах удирдамж”-ийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны хариуцлагатай эргүүл, жижүүрт цагийн байдлын мэдээг нэгтгэн хоёр цаг тутамд өгч, тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг тухай бүрт цахим сүлжээгээр солилцсон. 

Цаг агаарын байдал: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн цастай байсан бөгөөд зам даваа хаагдаагүй.

Статистик мэдээлэл: Баярын өдрүүдэд давхардсан тоогоор нийт 499 чиглэлд, 2,339 тээврийн хэрэгслээр 59,985 зорчигч тээвэрлэсэн. Мөн 2019.02.06 – 2019.02.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 156 тээврийн хэрэгсэл, орон нутгаас 334 тээврийн хэрэгсэл буюу нийт 490 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж, 15,331 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Зөрчил, осол, саатал: Баярын өдрүүдэд нийт 16 зөрчил, саатал гарсан бөгөөд тухай бүрт холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан. Мөн АТХУБ нар нийт 896 тээврийн хэрэгслийг газар дээр нь шалгаж, 48 зөрчил дутагдал илрүүлснээс 10 зөрчлийг газар дээр нь арилгаж холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 10 цаг 23 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 10 цаг 26 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 10 цаг 27 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 10 цаг 29 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 10 цаг 32 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 10 цаг 37 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 10 цаг 39 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 41 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 10 цаг 43 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 цаг 46 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 11 цаг 28 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11 цаг 33 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 11 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 11 цаг 38 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 13 цаг 7 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 13 цаг 15 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 13 цаг 18 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 13 цаг 19 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 13 цаг 21 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 13 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top