Халх голын тулалдааны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ түүхэн ойг Монгол Улс, ОХУ хамтран тэмдэглэхээр болсон билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинд санал болгосон “Халхын гол” кино төсөл дэмжигдсэн талаар lenfilm.ru сайт мэдээлжээ.
Уг төслийг ОХУ-ын Ленфильм студи хэрэгжүүлэхээр болсон байна. Ерөнхий продюсерээр Э.Пичугин, зохиолчоор С.Снежкин, түүхийн зөвлөхөөр К.Могилевский, цэргийн зөвлөхөөр В.Буздыган зэрэг уран бүтээлч “Халхын гол” кино төсөлд ажиллахаар сонгогджээ.
Мөн Халх голын тулалдааны 80 жилийн ойн хүрээнд Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга, нисэх хүчний үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.



