Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Б.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, буруутайд тооцон бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм.
Харин яллагдагч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 11.00 цагт хэлэлцэх тов гараад байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшиллоо.
Хэргийг эргэн сануулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт М.Амарболд, Б.Жавхлан нар гэм буруутай болох нь тогтоогдож, ялаа эдэлж байгаа юм.



