x

Автобусны яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүлжээ

Бүгд найрамдах Солонгос улсын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “Котро Улаанбаатар”, нийслэлийн Тээврийн газар хамтран нийтийн тээврийн яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулжээ. 

Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч дарга Д.Энхтөр, нийслэлийн Тээврийн газрын дарга болон БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын болон “Котра Улаанбаатар” байгууллагын төлөөлөл оролцлоо.

Агаарын чанарыг сайжруулах хийгээд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах чиглэлд хамтран ажиллах хүрээнд БНСУ-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг нэвтрүүлж байгаа юм. “Серакомб” компани нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг шүүх технологи бүхий  DPF төхөөрөмжийг 25 жил үйлдвэрлэсэн туршлагатай юм.

Монгол улсад тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг бууруулах дээрх төхөөрөмжийг 2008, 2010 онд туршилт судалгааны чиглэлээр суурилуулсан байна. Одоогоор БНСУ, БНХАУ, Иран, Тайланд зэрэг 7 улсад нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрсөн онд “Серакомб” ХХК нь өөрийн хөрөнгөөр том оврын 4 автобусанд уг төхөөрөмжийг суурилуулсан. Төхөөрөмж суурилсан автобусыг тодорхой хуваарийн дагуу туршин, нарийн хэмжилт хийдэг бөгөөд “Сайн” гэсэн үнэлгээг гарчээ.

DPF төхөөрөмжийг нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусанд суурилуулснаар тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах боломжтой аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 10 цаг 7 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 10 цаг 11 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 10 цаг 11 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 10 цаг 14 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 10 цаг 17 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 10 цаг 22 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 10 цаг 24 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 26 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 10 цаг 28 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 цаг 31 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 11 цаг 13 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11 цаг 18 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 11 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 11 цаг 23 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 12 цаг 52 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 13 цаг 0 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 13 цаг 3 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 13 цаг 4 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 13 цаг 6 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 13 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top